Мягмар, 2024-04-30, 4:25 AM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хөгжилтэй булан [12]
/Хахаха/
Чөлөөт булан [13]
/Янз бүрийн хов жив сонин хачин/
Мэдээ, мэдээлэл [15]
/Бүх төрлийн танд тустай мэдээлэл/
Fantastic адал явдал [2]
/Бүгд үнэн/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..:::ЧААТ:::..
200
Нүүр » Files » Чөлөөт булан

Мэдээ
[ ] 2008-11-05, 10:02 PM
Өнгөрсөн амралтын өдөр айлын байшин мөргөсөн машины тухай мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл ийм явдал дахин давтагдаж, хүний амь эрсдэх шахжээ. Өнгөрөгч арван нэгдүгээр сарын 3-4нд шилжих шөнө энэ хэрэг гарсан бөгөөд "Зурагт"-ын шинэ эцэст оршин суух В.Шагжын хувийн байшинг дайрсан байна. Тухайн хэрэг гарах үед 02.00 цаг болж байсан бөгөөд гэрт таван хүн амарч байхад гэнэт 01-25 УБИ улсын  
дугаартай "Тоёото приус" маркийн авто машин гэрийг нь цөмлөн орж ирсэн гэнэ. Тус машиныг жолоодож явсан Эрдэнэбилэг нь найз Төгөлдөрийн хамтаар явсан бөгөөд хоёулаа согтуу байжээ.
 
Осол болсон газарт очин машины явсан замыг харахад хохирсон айлын байшин нь авто машин явдаг налуу замын дор байрлалтай байсан төдийгүй тухайн замаар явсан жолооч рулээ эсрэг тийш нь дарж чадалгүй чигээрээ орсон гэмээр байлаа. Энэ явдлаас хүний амь хохирох, эсвэл бэртэж гэмтэх магад-лал өндөр байсан ч тухайн өдөр тус айлын эмээ "Унтлагынх нь өрөө хүйтэн байна "гээд гал тогооныхоо өрөөнд унтсан болохоор амьд үлдэж чаджээ. Гэхдээ том өрөөнийх газар унтаж байсан бага насны хүүхэд хөнгөн гэмтсэн аж. Ослын газарт Баянгол дүүргийн замын цагдаагийнхан ажилласан бөгөөд аваар гаргасан жолоочдыг холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Б.Өлзийдэлгэр
Category: Чөлөөт булан | Added by: sankara | Author: Ulambayar
Views: 696 | Downloads: 0 | Rating: 5.0/1 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0