Мягмар, 2024-04-30, 6:43 AM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хөгжилтэй булан [12]
/Хахаха/
Чөлөөт булан [13]
/Янз бүрийн хов жив сонин хачин/
Мэдээ, мэдээлэл [15]
/Бүх төрлийн танд тустай мэдээлэл/
Fantastic адал явдал [2]
/Бүгд үнэн/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..:::ЧААТ:::..
200
Нүүр » Files » Чөлөөт булан

Мэдээ
[ ] 2008-11-05, 10:04 PM
ОХ хэмээх энэ аюулт өвчин хаалга тогшоод өдгөө 16 жилийн нүүр үзлээ. Дан ганц Монгол төдийгүй гадаадын оронд ажиллаж, амьдарч буй монголчуудаас ДОХ-ын вирус илэрлээ гэсэн мэдээлэл элэг нэгтнүүдийг сэрдхийлгэв. Тухайлбал өнгөрсөн есдүгээр сард Чехэд ажиллаж, амьдарч буй монголчуудаас дөрөв нь ДОХ-ын халдвар авсан тухай мэдээлэл цацагдсан. Сүүлийн үед ДОХ-ын вирус тээж яваа монгол хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь эмгэнэлтэй. Хэдийгээр манай улс ДОХ-ын халдварын тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэл газар авахгүй гэх баталгаа алга. "ДОХ" хэмээх дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа энэ аюулт өвчин манай оронд "айлчилсан"-аас хойш өнөөг хүрэхэд халдварын тархалт энэ оных шиг эрчимтэй газар авч байгаагүй нь баримтаас харагдаж байна. Өнгөрсөн онд халдварын 11 тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар эхний есөн сарын байдлаар халдвар авсан хүний тоо 10-д хүрээд байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ гээд хэд хэдэн аймагт ДОХ-ын вирус илрээд байгаа.

Гадаадад амьдарч буй монголчуудын тоо жилд 120 000 нэмэгдэж байгаа, эрсдлийн нэг хэлбэр болоод байгаа юм. Тухайлбал 12 хүн гадаадад байхдаа, хоёр хүн гадаадын иргэдтэй холбоотой байснаас халдварлагдсан нь тогтоогдсон. ДЭМБ, UNAIDS-ын барагцаалсан тооцоогоор монголд 500 хүн ХДХВ-ын халдвартай байх магадлалтай гэсэн тооцоог гаргасан байдаг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь эрчүүд байх юм. "Халдвар тээж яваагаа мэдэхгүй 500 хүн Монголд бий" гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг 20-иод хувиар нэмэгдүүлдэг бэлгийн замын халдварт өвчин эрчтэй нэмэгдэж, буурай хөгжилтэй манай улс халдварын тархалт өндөртэй орны гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа алга. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай залуустаа хандан "Бэлгэвч бэлгэвч, бас дахин бэлгэвч" гэж захиж байсан нь юутай онч үг вэ. "ДОХ"-ын халдвар нэмэгдэх тоолонд хуруу дараад амар суух аргагүй юм. "Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа" гэдэг. Үнэхээр дан ганц монголд төдийгүй дэлхий нийтийн аюулын харанга хэмээгддэг "ДОХ" өвчнийг зүхэж, "ХДХВ"-ийн халдвар авсан хүмүүсээс зугтаж бэргэж байхаар тэндээс гарах гарцыг хамтдаа хайж, хүний эрхийг хүндэтгэж үзэх нь та бидний эрхэм үүрэг болоод байна.

ХДХВ-ийн халдвартай гурван эх амаржсан. Тэдний хоёрынх хүүхэд халдваргүй болох нь тогтоогдсон. Хэдийгээр өөрөө ХДХВ-ийн халдвар авсан нь монголын хүн амыг эрүүл саруул хоёр иргэнээр нэмж гавьяа байгуулсан тэндэнд баяр хүргэмээр санагдана. Өдөр бүр шинэ ололт, амжилтын үүд хаалга нээгдэж байна. Одоогоор эрдэмтэд "ДОХ"-ын халдварыг зогсоох арга олж нээгээгүй. Гэвч энэ аюулт өвний эсрэг тэмцэх гарцыг та бидэнд хангалттай тайлбарлаж байгаад талархан хүлээн авах нь зүйтэй. Үнэхээр та бидний хийж буй үйлдэл, анхаарал болгоомжил нь зөв байвал энэ аюулт харангаас хол явах боломж бүрэн байна.Монгол улсын УИХ-аас 2004 онд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хууль баталсан нь үр дүн багатай байгаа юм. Тиймээс төр, засгийн бодлого, хууль, журам, ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн, нийгмийн гадуурхлыг арилгах, нийгэм, эрх зүй, бодлогын тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал болоод байгаа билээ. Тиймээс Монголд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын

Монголд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол /хавсарсан халдварууд/

 

Монголд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол /боловсролоор/
Дээд - 36.1% (13)
Тусгай дунд - 25.% (9)
Оюутан - 2.7% (1)
Бүрэн дунд - 13.8% (5)
Бүрэн бус дунд - 13.8% (5)
Бага ба боловсролгүй - 2.7% (1)
Бага - 5.5% (2) байх юм.


Category: Чөлөөт булан | Added by: sankara | Author: Ulambayar
Views: 829 | Downloads: 0 | Rating: 0.0/0 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0