Мягмар, 2024-04-30, 10:31 AM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хөгжилтэй булан [12]
/Хахаха/
Чөлөөт булан [13]
/Янз бүрийн хов жив сонин хачин/
Мэдээ, мэдээлэл [15]
/Бүх төрлийн танд тустай мэдээлэл/
Fantastic адал явдал [2]
/Бүгд үнэн/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..:::ЧААТ:::..
200
Нүүр » Files » Чөлөөт булан

Морин хуураа дээдэлцгээе.
[ ] 2009-02-12, 5:41 PM
banner.gif

Эзэн Чингэсийн удам, бидний Монголчууд дэлхийн утсан хөгжмийн их өв санд хоёрхон чавхдсанд хорвоог багтаасан гайхамшигт морин хуураараа мөнхрөн үлдсэн юм. Бид 1994 онд анх үйл ажилагаагаа эхлэн 1998 онд "Төгөлдөр" Морин Хуурын Урлан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

2002 онд "Монгол түмэн морин хуураа дээдлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Баяраа энд Бродерс" компанийг байгуулан морин хуур, хийлийн урлан болон сургалтын чиглэлээр ажиллаж байна.

 

Бидний урласан хуураар Морин хуурын чуулга, Улсын ардын дуу бүжгийн чуулга, СУИС, Хөгжим бүжгийн коллеж болон манай нэртэй хуурчид тоглодог нь бидний нэгэн бахархал юм. Түүнчлэн дэлхийн нэрт морин хийлч Yo Yo Ma гуай "Silk Road Ensemble"-д манай урланд урласан морин хийлээр тоглосон.

Бид морин хуураа дэлхий дахинд сурталчлах, хөгжүүлэх чиглэлээр 10 жилийн турш ажиллалаа, тухайлбал:

  • Дэлхийн алдарт хөгжмийн зэмсгийн музей болох АНУ-ын Нью-Иорк хотын Шубертын музейд манай урлангийн бүтээлүүд тавигдсан.

  • 2001 онд Өвөр Монголын Хөх хотод болсон 1000 морин хуурчдын наадамд оролцсон.

  • 2002 онд Унгар улсад ОУ-ын хөгжим урлаачдын их наадамд оролцсон

  • 2001,2002 онуудад Япон улсад болсон "Made in Mongolia" үзэсгэлэн яармагт оролцож япончуудын талархалыг хүлээж байсан

  • 2002 онд Английн Лондон хотноо болсон "Made in Mongolia" үзэсгэлэн яармагт оролцсон

  • 2003 онд ардын урлагийн Этүгэн хамтлагийг байгуулж жил тутам Япон, АНУ-д тойрон аялал, тоглолт хийдэг

  • 2002-2004 онд захирал Б.Баярсайхан Английн дурхам хотод Хийлийн мастер Tarquin Bolton тай хамтран эрдэм шинжилгээний ажил хийж сертификат хамгаалсан.

  • 2005 онд Японы Нагояо хотод дэлхийн 132 орон оролцсон "Aichi Expo 2005" наадамд эх орноо төлөөлөн Морин хуур хөгжмийн зэмсэгээр оролцсон

  • 2009 онд Японы Токио хотод Дэлхийн Морин Хуурын холбоо байгуулагдаж анхдугаар хурлаа хийсэн.

urlan.jpg

 

БИД ТАНЬД

 

note.gifТанай хамт олон, таны гэр бүлийн бахархал болох, үе дамжин өвлөгдөх мэргэжлийн морин хуур хөгжмийг захиалгаар хийж өгье!

 

note.gif

Танай гэр бүлийнхэн болон хүүхдийн чинь гар хуруу, хэмжээнд тохируулж урлаж өгнө.

 

note.gif

Морин хуурыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөөх Дэлхийн Морин Хуурын Холбооны гаргасан стандартаар урлаж өгнө.

 

 

 

script.gif

 

 

"Морин хуураа дээдлэн залж, сурч эзэмших, морин хуур судлал, урлалыг хөгжүүлэх, гадаад улсад сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх болон төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн урлагийн ажилтан, зүтгэлтэн, ивээн тэтгэгчдэд уриалсугай."

 

"Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх тухай"  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаас

 

 

 

 

 

МАНАЙ ХАЯГ:

 

4-хороолол, МОСКВА РЕСТОРАНЫ замын урд талд, Хороолол Хүнсний захын урд 46-р байрны урд талын

47 р БАЙР

УТАС: 99094868

www.bayarbrothers.com

email:

morinkhuur@bayarbrothers.com

 

map.gif

Манай хамтлаг 2002 онд байгуулагдсан ба одоо морин хуурч М.Бүргэдбаатар, Б.Баярсайхан, Х.Алтантуг, хөөмийч Ц.Дарьням болон Ч.Амарбаясгалан, Мэнд-Амар, Г.Жамба, ардын дуучин Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

- 2003, 2005,2006,2007,2008 онуудад Япон улсад

- 2004 онд АНУ-ын Невадад, Монтана мужуудад

- 2008 онд АНУ-д Дэлхийн хөгжмийн фестивалд оролцон Чикаго, Лотус хотуудаар аялан тоглолт хийсэн.

title_tsomog.gif

cd_1.jpg

Жанр: Morinkhuur's best melody

Цомгийн нэр:Хуурийн Үүрсээн

Гаргасан он:2006

УБ хотын CD-ний дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа ба удалгүй iTune сүлжээгээр АНУ, Япон улсуудад борлуулагдана.

 

cd_3.jpg

Жанр: Mongolian Traditional melody

Цомгийн нэр: Зүрхний хайртай эх нутаг

Гаргасан он:2002,2008

УБ хотын CD-ний дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа ба удалгүй iTune сүлжээгээр АНУ, Япон улсуудад борлуулагдана.

title_surgalt.gif

Монголын айл өрх бүр морин хуураа хоймортоо залж, дээдэлж, гайхамшиг өв соёлоороо бахархдаг  боллоо. Үүний зэрэгцээ морин хуураа хөглөж, гэрийн жавараа үргээж чадах хэмжээний ур чадвартай болох зайлшгүй шаардлагатай байна. Иймээс бид богино хугацааны морин хуурын сургалт зохион байгуулж байна. Сургалтанд оролцогчдоос авьяас билэгтэй, сонирхолтой хүүхдүүдийг сонгон авч ЭТҮГЭН хамтлагийн дэргэд "Найман шарга" нэртэй морин хуурчдын хамтлаг байгуулна.

Манай сургалтыг удирдах багш нар.

 

burgedbaatar.jpg

СТА. М.Бүргэдбаатар.

1994 онд ХБДС төгссөн.

Ардын жүжигчин Батчулууны шавь. Орос, Хятад, Солонгос, Франц, Белги, Герман, Испани, Макао, Хонгонг, Япон Канад зэрэг орнуудад морин хуураа сурталчлан тоглолт хийж байсан. Хөгжмийн "Алтан Намар" наадмын тэргүүн байрын шагналт. 

 

Jamba.jpg

Г.Жамба

2004 онд ХБДуС, 2009 онд ХБДэС тус тус төгссөн.

Өсвөрийн Хөгжимчдийн Улсын уралдааны шагналт, мөн 2005 оны Улаан-Үд хотод болсон ОУ-ын хөөмийчдийн уралдааны Гранпри шагналт. Герман, Франц, Швейцарь, Белги, Арабын Нэгдсэн Емират, Алжир, Солонгос, Япон, АНУ-д аялан тоглолтоор явж байсан. Хөх хотод хөөмийн хичээлийн багшаар, Сарны чулуу чуулга, ЦДБЭЧ-д тус тус ажиллаж байсан.

 

ХОЛБОО БАРИХ

Утас: 99199204, 99194868

email: morinkhuur@bayarbrothers.com

 

Category: Чөлөөт булан | Added by: sankara
Views: 2513 | Downloads: 0 | Rating: 0.0/0 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0