Ням, 2024-05-19, 4:54 PM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хөгжилтэй булан [12]
/Хахаха/
Чөлөөт булан [13]
/Янз бүрийн хов жив сонин хачин/
Мэдээ, мэдээлэл [15]
/Бүх төрлийн танд тустай мэдээлэл/
Fantastic адал явдал [2]
/Бүгд үнэн/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..:::ЧААТ:::..
200
Нүүр » Files » Мэдээ, мэдээлэл

Дуучин: Дэлгэрмөрөн
[ ] 2008-11-07, 4:46 PM
Дуучин Дэлгэрмөрөн: Сайхан дуучнаа шоронд хатааж бусдад нь сургамж өгч байгаад харамсдаг

Эхлээд хотын залуучууд шинэ тоглолтыг хүлээн авч үзэж байж дараа нь хөдөөгийн залуучуудад хүрдэг нэг жишиг бий. Тэгвэл “Номин талст”-ын Дэлгэрмөрөн шинэ тоглолтондоо хөдөөгийнхөө залуучуудаар дүн тавиулахыг хүсчээ. Түүний гурав дахь бие даасан тоглолт хөдөө орон нутгаас эхлээд хотод өндөрлөх аж. Түүний хөдөө орон нутгаар тоглогдох “Тэнгэрийн бүсгүй” тоглолтын өмнө уулзсан юм.

-Эхлээд Улаанбаатарын залуучууд шинэ тоглолтыг хүлээн авч үздэг тогтсон жишиг байдаг. Та тэр жишгийг эвдэхийг хүссэн юмаа даа?
-Би хөдөөгийн залуучуудыг хүндэлсэн юм. Улаанбаатарт л дуулчихаад өөрсдийгөө Монголоор овоглодог эстрадын дуучид олон байна. Нэг жилийн настай, дараа жил нь тэр дуу нь мартагддаг дуутай дуучин зөндөө байна. Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод, Сүхбаатар, Хэнтийд очиж дуулж байж, тэндхийн залуучуудтай зовлон жаргалаа хуваалцаж гэмээн дараа нь би Монголын дуучин гэж ярина. Дөрвөн уулын дунд эргэлдэж байж өөрийгөө Монголын гэж ярихад би дургүй. Би энд дуулаад л байдаг. Тэнд хөдөөд миний дууг сонсдог, миний мах цусны тасархай ажиллаж амьдарч байна шүү дээ. Намайг хаана ч очиход миний Монголын ард түмэн үнэхээр сайхан хүлээж авдагт би баярладаг.

-Өөрөө хотын унаган хүүхэд. Хотынхон бол хөдөөнийхөн гэж ад үзэнгүй ханддаг нь нууц биш л дээ?
-Би Хөвсгөлд төрсөн. Тэгээд л Дэлгэрмөрөн гэдэг нэртэй байхгүй юу. Улаанбаатарт гурван настайдаа орж ирсэн. Тэрнээс хойш хорин таван жил Улаанбаатарт амьдарч байна. Улаанбаатарт өсөж торнисон хүүхдүүд гадагшаа гарсан. Тэдгээр залуучууд эх орноо хөгжүүлнэ гэж гадагша гарчихаад хүний сайхан нутагт нүдээ булаалгаж одоо болтол тэндээ амьдарч байгаа. Тэгээд хот эзэнгүйрч эхэлсэн. Тэр орон зайнд чинь хүн ирж сууршихгүй яах юм. Увсаас орж ирсэн Балдорж Улаанбаатарт 20 жил амьдраагүй учраас хотын соёлыг мэдэхгүй байж болно шүү дээ. Бид өөрсдөө сургаж, хүмүүжүүлж, үлгэрлэн дууриалгаж гэмээн хотоо хот чигээр нь байлгана шүү дээ. Манай дарга нарт хотжилтын хувьд энэ хотын даацынхаа хувьд их том алдаа гаргасан юм шиг надад санагддаг. Манай гэр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд байлаа л даа. Одоо би санаж байхад хөдөөнөөс бид нар шилжүүлэг хийх гэж аягүй их ажил болж байсан санагддаг юм. Тэр үеийн шалгуур алддагдсан юм шиг. Өнөөдөр дуртай нь орж гараад байдаг. Ний нуугүй хэлэхэд цензур алдагдсан юм шиг. Дэлхий глобольчилагдаж байхад бид өнөөдөр Увс, Хөвсгөлдөө амьдраад байх албатай юм уу. Хот хөдөө гэж ялгахын оронд бид нэг хүн, нэг цустай атгасан гар шиг амьдарах хэрэгтэй байха. Ингэж чадахгүй бидний Монголчуудын дунд хот хөдөөгийн гээд ийм нэг сонин ойлголт гарчихаад байгаа юм.

-Өнөөдөр Монголд хүн амьдрахад үнэхээрийн хүнд байна гэх нь олон болж. Хүмүүс бие биенээ хүндлэнэ гэдэг ойлголт хаачаа вэ гэмээр байх юм?
-Шантарч байнаа. Үнэхээр шантарч байна. Гэхдээ шантарлаа гээд яах вэ дээ. Нэгэнт бид ардчилсан нийгмийг өөрсдөө сонгосон учраас доод тал нь 50 жил зовно. Энэ бол зайлшгүй. Сонголтын минь үр дун бидэнд энэ зовлонг авчирсан. Харин бид Америк, Япон шиг төөрдөг байшинд орчихгүй юм сан гэж л бодож ажиллаж, амьдрах ёстой. Үүний тулд хүн бүр дор бүрнээ хичээх ёстой. Гол нь бид өөрсдөө ардчиллыг сонгосон гэдгээ сайтар ойлгох ёстой. Ардчилсан нийгэмд боловсрол маш хэрэгтэй. Ардчилсан нийгэм боловсролгүй, ажилгүй хүнийг ангал руу түлхдэг нийгэм. Коммунизм, социализм бол ондоо байсан. Хүн болгон ажилтай баян хоосны ялгаа байхгүй байсан. Бид ардчиллыг сонгосоноороо эрх чөлөөг олж авсан учраас энэ их бухимдлаа зүрх сэтгэлдээ жаахан дарах хэрэгтэй юм шиг санагддаг юм.

-Таны тоглолтын нэр “Тэнгэрийн бүсгүй”. Эндээс эмэгтэй хүнийг дээдлэх нэг тийм сайхан энерги мэдрэгдэж байна?
-Миний ээж айлын хамгийн бага охин. Хорвоод 4 сайхан хүү төрүүлсэн эмэгтэй. Хоёр нь эндэж 2 нь амьд яваа. Нэг нь хэлгүй, нөгөө нь хөл муутай. Нөхөртэйгээ амьдардаг. Эрийн хорвоод ганцаархнаа эм хүн болж төрсөн азгүй ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг хувь тавилантай эмэгтэй. Гэхдээ миний ээж дээд боловсролтой хэдэн зуун шавьтай, үүгээрээ баян хүн. Би ээждээ маш их хайртай. Ээж мань дандаа эрчүүдийн дунд байхдаа “Намайг ойлгох эмэгтэй хүн байдаг ч болоосой” гэж уйлдаг байсан. Ээжийгээ ойлгохгүй үе надад байсан л даа. Эхнэрийгээ тэр төрөх агшинд би дэргэд нь байсан. Эмэгтэй хүн төрнө гэдэг үхэл амьдралын аймшигийн хаалга онгойдог юм билээ. Энэ мөчийг би нүдээрээ үзсэн учраас ээжийгээ би маш их өрөвдөж хайрласан. Эрэгтэй хүмүүст би гомдож байсан. Өнөөдөр эхнэрээ зоддог, дээрхэлдэг, бусармаг эрчүүд дүүрэн байна. Би тэд нарын эсрэг байна. Тэд нарыг нухчин дарна. Эмэгтэй хүнийг бид нар хайрлаж хамгаалж явах ёстой. Яагаад Өэлүн ээжийг Чингис хаан маань хүртэл тэгтлээ их хайрладаг байсан юм болоо. Яагаад Онон голын голдирлыг өөрчилж байгаад ээжийгээ нутаглуулсан юм бол. Энэ бол эмэгтэй хүнийг хүндэлсэн гайхамшигтай түүх, хүний соёл. Эрчүүд л бие биенийгээ мужик гэж хөөрөгддөг. Үгүй ээ эмэгтэй хүн бол жинхэнэ мужик юмаа гэдгийг би ойлгосон.

-Эхнэрийгээ төрөх агшиныг харах эрэгтэй хүнээс их тэвчээр шаардана биз? Зарим нь бүр ухаан алдаад уначихдаг гэж байгаа?
-Үнэхээр би ойлгодоггүй явсаан. Эрх дураараа ч байж. Амьдрал бол ондоо юм билээ. Яг ухаараад ойлгоод, тэмцээд ирэхээр өөр юм билээ. Эмэгтэй хүн бол хөөрхөн хөлөөр нь адислуулж явмаар тийм гайхамшигтай хүн юм билээ.

-Нээрээ Дэлгэрмөрөнгөөс гарах болов уу гэмээр Зөөлөнсий гэдэг ховор нэрийг охиндоо өгсөн байсан шүү?
-Зөөлөнсий гэж ганцхан нэр байна. Зөөлөнсий гэж юу гэж байгаа юм бэ гэж хүмүүс надаас их асуудаг. Та гар руугаа нэг үлээгээд үзээрэй. Тэр гар дээр чинь ирж байгаа мэдрэмжийг би Зөөлөнсий гэж нэрлэсэн юм. Магад 10 мянган охид гүйлдээд явж байхад Зөөсий би гээд дуудахад нэгхэн охин эргэж харна гэдгийг би бат мэднэ. Би өөрийнхөө хүнийг өөрийнхөөрөө л нэрлэсэн юм.

-Таны амьдралын тохиолдсон нэлээд эвгүй дурсамж гэвэл хар тамхитай орооцолдсон явдал байх. Тэр үед Харангын Лхавгаа ахыгаа цагдаа нарт барьж өгсөн гээд танаас олон нөхөд тань зайгаа барьж эхэлсэн?
-Хар тамхи гэдэг зүйлийг бид нар кино шийн дээрээс л харсан. Нийгэмээрээ тийм л уран сайханы гэмээр ойлголттой явсан. Хэзээч Монголын залуучуудад энэ бол ийм муу зүйл шүү гэдэг ойлголт байгаагүй. Харангын Лхавгасүрэнгийн гэрт хайртай ах минь учраас биллиард тоглох гэж очихдоо цагдаагийнхны отолтонд орчихсон байсныг би мэдээгүй баригдаж байсан. Яг энэ үед намайг ахыгаа барьж өглөө гэж Монголын эстрад урлагийнхан тэр дотроо миний хайрлаж хүндлэж явдаг олон сайхан найз нар надаас нүүр буруулж байсан. Гэвч би хэзээч хайртай ахыгаа цагдаад барьж өгч хаяагаа хадрах эр хүн биш гэдгийг миний дотны хүмүүс мэднэ. Хайртай ах минь өөрөө мэдэж байгаа учраас би тэр үед надаас нүүр буруулж байгаа хүмүүст үнэхээр гомдож байсан. Хэзээ нэгэн цагт би Харангын Лхагвасүрэн ахтайгаа тэврэлдээд явж байхад та нар над руу эргэж харах юм бол би хэн гэдгээ үзүүлээд өгнөө гэж бодож байсан.

-Та өөрөө тэр хэцүү нэртийг хэрэглэж үзэж байсан уу. Нууц биш бол ямар мэдрэмж төрж байсан?
-Нуугаад яахав, үзэж байсан. Мэдээж гадаадад байхдаа. Хүн гэдэг сониуч амьтан учраас тэрийг сонирхоно. Хийсвэр хөнгөн бодолд автуулж, мөнхийн нэг сайхан байх юм шиг тийм төсөөллөөр дүүргээд хаячихдаг юм билээ. Гэвч бодит ертөнц дээр амьдралыг маш их хойш нь ухрааж, маш их хохироож байдаг ургамал юм билээ. Тийм учраас энийг хүн болгон дор бүрнээ ухаарч энэ хороос хол явах хэрэгтэй. Манай Монгол шиг цөөхөн хүн амтай буурай ард түмэнд хар тамхи дэлгэрэх юм бол улс үндэстэн оршин байх эсэхдээ тулна.

-Хэн нэгэнд сургамж өгөхийн тулд хэн нэгнийг хатуу шийтгэдэг нь ардчиллын хэм хэмжээ биш гэдгийг хүний эрхийг дээдэлдэг ард түмэн бол сайн мэднэ дээ?
-Монголын сайхан дуучнаа бид шоронд хатааж бусдад нь сургамж өгч байгаад харамсаад барахгүй байна. Үнэхээр дийлэхгүй юм чинь бид яахав дээ. Бид үхээгүй л байгаа юм чйнь нартай нэг өдөр уулзаж л таараа. Бид нарын зүрх сэтгэл дандаа хамт байгаа шүү гэдгийг л харин хэлмээр байна.

-Та М -Ти- Эс компанитай хамтарч ажилладаг. Таныг юу энэ компанитай “уяад” байдаг юм вэ?
-М-Ти-Эс компани урлагийг маш их дэмждэг. “Номин талст” хамтлагийн 10 жилийн ойгоор М-Ти-Эс компани 100 хувь ивээн тэтгэсэн. Энэ хамт олон бол маш гайхамшигтай, маш гоё хамт олон. Монгол эх орондоо сайхан сайхан зүйлийг хийх эрмэлзэлтэй гайхамшигтай хамт олон. М-Ти-Эс компани одоо ч гэсэн намайг 21 аймгаар аялан тоглоход бензин дээр туслаж байна. Би энэ М-Ти-Эс компаний хайртай ах эгч нартаа маш их баярлаж байдаг. Тэд нар хүний амьдралыг маш сайхан ойлгодог. Миний хэлгүй дүү өнөөдөр М-Ти-Эс компанид ачигчаар ажиллаж байна. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд хэлгүй дүлий хүмүүсийг хэн ч тоодоггүй юмаа. Хэлгүй дүлий хүмүүсийг тоохгүй байгаа юм чинь сохор доголон хүмүүсийг хог дээр хаяах нь ойлгомжтой. Хэлгүй дүлий хүмүүс ярихгүй сонсохгүй ч хөл гар бүрэн бүтэн учраас ажил хийж чадна шүү дээ. Энэ мэтчилэн тахир татуу хүмүүсийг ойлгож ажилд авдаг М-Ти-Эс компани шиг компани олон байгаасай гэж боддог. Энэ утгаараа М-Ти-Эс компанийн үйл ажиллагааг маш их хүндэлдэг, дээдэлдэг. Тийм учраас М-Ти-Эс компани бол миний хувьд зүрх сэтгэлд хадгалаастай, хайрлаж явдаг компани юмаа. Миний дүү хэлгүй учраас хэлтэй хүнтэй суудаггүй л хорвоо байхгүй юу. 100 хэлгүй хүний 15 хувь нь хэлтэй хүнтэй суудаг гэдэг. Би энэ зовлонг зүрхээрээ мэднэ. Гэтэл миний дүү М-Ти-Эс компанид ажиллаад ар гэртээ ямар их хэрэгтэй байна. Миний дүү хэлтэй хүнтэй суусан. Тэр хоёрын дундаас хүү төрсөн. Тэр хүү нь өнөөдөр ээжээ ааваа гээд дэгэж дэрвээд гүйж явна. Тэр бүхнийг харах надад ямар их аз жаргал авчирдгийг ийм зовлонг биеэрээ мэдэрсэн хүн л мэдэх байх. Энэ бүхий төлөө би М-Ти-Эс компанид баярлаж явдаг.

Category: Мэдээ, мэдээлэл | Added by: sankara | Author: i'm
Views: 8610 | Downloads: 0 | Rating: 5.0/1 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0