Ням, 2024-05-19, 6:18 PM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хөгжилтэй булан [12]
/Хахаха/
Чөлөөт булан [13]
/Янз бүрийн хов жив сонин хачин/
Мэдээ, мэдээлэл [15]
/Бүх төрлийн танд тустай мэдээлэл/
Fantastic адал явдал [2]
/Бүгд үнэн/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..:::ЧААТ:::..
200
Нүүр » Files » Мэдээ, мэдээлэл

Алуурчид
[ ] 2008-11-07, 5:02 PM

Анхан болон давж заалдах шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон хэргүүдийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар хэлэлцдэг журамтай. Энэ дагуу өмнөх шатны шүүхүүдээс цаазаар авах ял сонссон гурван хүнд холбогдох хүн амины гурван хэргийг өнөөдөр тус шүүхийн нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэгдэх аж.

"Нарантуул" худалдааны төвийн баруун талд гутал засварын газар ажиллуулдаг байсан ганц бие, 40 настай Ш.Баянмөнх нь 2005 оны арванхоёрдугаар сарын 1-23-ны хооронд шунахайн сэдэлтээр иргэн Б, Ц нарын амь насыг санаатай хохироожээ. Хохирогч болох Б, Ц нар нь оюутнууд байсан бөгөөд Ш.Баянмөнхөөр гутлаа засуулахаар очоод танилцсан аж. Ш.Баянмөнх хохирогч охидтой танилцан улмаар нэгнээс нь мөнгө зээлж харин нөгөөгийнх нь гар утсыг түр хугацаагаар ашиглаж байжээ. Нэг нь зээлүүлсэн мөнгөө нөгөө нь ашиглуулж байсан гар утсаа нэхэснээр шунахай алуурчны гарт амиа алдсан байна. Алуурчин ул мөрөө баллахын тулд хохирогчдоо олны хөлөөс зайдуу газар аваачин зүүж явсан ороолтоор нь хоолойг нь боож хөнөөснөө хүлээсэн байна. Хэрэг гарснаас хойш 5-10 хоногийн дараа өөрийн танилуудаараа хохирогчдын ар гэрийнхэн рүү яриулж нас барсан гэдгийг нь мэдэгддэг байсан аж. Уг хэргийг шалгах явцад Ш.Баянмөнх нь иргэн Э-гийн биеийг хүчээр үнэлүүлж, бусдад зуучилж байсан нь тогтоогджээ.

Наркологийн төв эмнэлгийн эмч бүсгүй ажлын өрөөндөө 23 удаа хутгалуулж нас барсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 31-ний өдөр гарсан. Хохирогч эмэгтэйтэй өмнө нь дотно харилцаатай байсан Б.Бат-Эрдэнэ уг хэргийг үйлдсэн бөгөөд хэргийн газарт баригджээ. Тэрбээр хохирогчийн өрөөнд орж дотроос нь түгжээд уг хэргийг үйлдсэн аж. Эмч бүсгүй тусламж дуудан хашгирахад эмнэлгийн ажилчид үүдэнд нь очсон боловч орж чадаагүй аж. Б.Бат-Эрдэнэ өөрөө хаалга онгойлгосон боловч хохирогч эмэгтэй амьсгал хураасан байжээ. Энэ үед Б.Бат-Эрдэнэ "Би хийх ёстойгоо хийчихлээ" гэж хэлсэн тухай гэрчүүдийн мэдүүлэгт дурьджээ. Хэрэг гарахаас өмнө хохирогч бүсгүй хэд хэдэн удаа Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж байсан аж. Хохирогч өргөдөлдөө Б.Бат-Эрдэнийг удаа дараа цүнх, гар утас, гутал зэргийг нь дээрэмдэж байсан талаар бичжээ.

Мансууруулах бодис хэрэглэн өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ найз бүсгүйгээ 24 удаа хутгалж егүүтгэсэн хэрэг одоогоос жилийн өмнө гарсан. Үерхэж байсан эмэгтэйгээ хардалтын улмаас зэрлэгээр хороогоод цогцсыг нь галын өрөөнийнх нь шүүгээд хийсэн байжээ. Харин талийгаачийн цогцсыг хоёр хоногийн дараа эгч нь олсон аж.

Уг хэргийг үйлдсэн У.Цэрэндаваа мэдүүлэхдээ "Миний найз бүсгүй өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон байсан. Энэ талаар өөрөөс нь асуухад "Тийм. Үнэн" гэж хариулсан. Түүнээс "Чамайг алчих уу" гэхэд "Чиний гарт амиа алдахад надад харамсах зүйлгүй" гэсэн. Тэгээд л түүнийг хутгалсан. Гэхдээ 24 удаа хутгалснаа сүүлд мэдсэн. Дараа нь түүний уруул дээр үнсэхэд амнаас нь цус гараад байсан. Хоолойг нь хэрчвэл цус гарахаа болих байх гэж бодоод хэрччихсэн" гэжээ. Талийгаач бүсгүй эгчтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед эгч нь эмнэлэгт хэвтсэн байжээ.

Дээрх гурван хүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон. Өнөөдөр болох нийт шүүгчдийн хуралдаанаар дээрх этгээдүүдэд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах уу эсвэл ялыг нь хэвээр үлдээх үү гэдгийг шийдэх аж.

Category: Мэдээ, мэдээлэл | Added by: sankara | Author: Санкара
Views: 8529 | Downloads: 0 | Rating: 5.0/1 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0