Мягмар, 2024-05-07, 11:28 PM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хөгжилтэй булан [12]
/Хахаха/
Чөлөөт булан [13]
/Янз бүрийн хов жив сонин хачин/
Мэдээ, мэдээлэл [15]
/Бүх төрлийн танд тустай мэдээлэл/
Fantastic адал явдал [2]
/Бүгд үнэн/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..:::ЧААТ:::..
200
Нүүр » Files » Мэдээ, мэдээлэл

Согтуу жолооч
[ ] 2008-11-07, 5:08 PM
бус" компанийн "Толгойт-XIII хороолол" чиглэлийн нийтийн тээврийн 06-12 УБӨ дугаартай автобус троллейбустай мөргөлдөж замын хөдөлгөөнд саад учруулсан осол өчигдөр 12.20 цагийн үед Баянзүрх хүнсний захын хойд талын буудлын орчимд гарлаа. "Цахилгаан тээвэр" компанийн 160 дугаартай "ХМК-Офицеруудын ордон" чиглэлийн тролейбус тус буудалд хүнээ буулган зогсож байтал дээрх автобус хажуугаар нь дайрч толийг нь шүргэн улмаар хойд хэсгээрээ салхины шилийг нь хагалсан байна.

Троллейбусны жолооч "Толь шүргээд зогсож болно шүүдээ. Гэтэл цаашаа хөдөлж энэ ослыг гаргалаа. Азаар хүн гэмтэж бэртээгүй" гэв.

Зорчигчид автобусны жолооч Ц.Энхбаатарыг харваас согтуу байна хэмээж байв. Түүнтэй уулзахад "Би 50 настай, 34 жил жолоо мушгиж байна. Согтууруулах ундаа хэрэглээгүй" гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ажилтнууд ослын газарт хэмжилт хийжээ. Автобусны жолооч Ц.Энхбаатараас согтууруулах ундаа илрээгүй. Харин бие муутай хүн бололтой гэж цагдаагийнхан тайлбарлаж байлаа.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол энэ он гарсаар нэлээд хэд гарсан. ЗЦГ-аас энэ асуудалд дүгнэлт хийж өнгөрсөн даваа гаригт 19 байгууллагын автобус, троллейбусанд шалгалт хийжээ. Шалгалтаар нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон зөрчил багагүй илэрчээ. Жолооны үнэмлэхгүй 36 жолооч, тухайлбал, "Атибус" компанийн 44-87 УБМ дугаартай автобусны жолооч М.Гансүх жолооны үнэмлэхгүй байсан бол мөн компанийн 50-66 УБС дугаартай автобусны жолооч Ядамцоо тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож байсан нь шалгалтаар илэрчээ. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг гурван компанийн 57 жолоочоос Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг нь шалгахад ердөө дөрвөн хүн л тэнцсэн байна. Түүнчлэн үйлчилгээнд явж буй компаниудын 19 автобусны тоормосны механизм гэмтэлтэй байжээ.

Category: Мэдээ, мэдээлэл | Added by: sankara | Author: Санкара
Views: 707 | Downloads: 0 | Rating: 5.0/1 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0