Мягмар, 2024-05-07, 10:57 AM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хөгжилтэй булан [12]
/Хахаха/
Чөлөөт булан [13]
/Янз бүрийн хов жив сонин хачин/
Мэдээ, мэдээлэл [15]
/Бүх төрлийн танд тустай мэдээлэл/
Fantastic адал явдал [2]
/Бүгд үнэн/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..:::ЧААТ:::..
200
Нүүр » Files » Мэдээ, мэдээлэл

Монголчууд иргэний дайнд бэлтгэж ихэллээ
[ ] 2008-11-07, 5:51 PM
Цөвүүн цаг ойртов уу, яав. Эс бөгөөс галт зэвсэг гангараа болчих вуу. Сүүлийн үед залуус буу, зэвсэг агсан явах болжээ. Багахангайд болсон "Winston №1" авто шоуны үеэр зэвсэглэсэн залуус олон байсан гэнэ. Энэ байдал нь дээрх шоуг товлосон цагаас өмнө тараах шалтгаан болсон тухай зохион байгуулагчдын нэг учирлаж байсан. Саяхан Улиастайн зам дээр гарсан авто ослын үед замын ойр орчимд буу, сум тарсан байсан талаар эх сурвалж хэлж байна. Мөргөлдсөн хоёр автомашины нэгээс олон тооны зэвсэг гарсан гэх.

Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэн нэгнийгээ айлгаж, танхайрах хэрэг ч гарах болсон. Тэр ч бүү хэл гэртээ буу агсаж байгаад хаалганы хонх дарсан нэгнийг буудаж, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан удаатай.
Монгол Улсад зэвсэг худалдаалах зөвшөөрөл бүхий цорын ганц дэлгүүр байдаг. "Хорсмен клаб", "Асэ тревэл" хэмээх хоёр аж ахуй нэгж Үйлдвэр, худалдааны яам (хуучнаар)-наас олгосон тусгай зөвшөөрлийн          дагуу нийслэлд "Их ав" нэртэй төв байгуулсан аж. Баянгол дүүрэгт байрлах энэхүү төв нь анд хорхойтой, буу цуглуулах сонирхолтой хүмүүсийн цугладаг газар. Урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйн дээр насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай бол хэн ч гэсэн буу худалдаж авч болдог.

Мэдээж Нийслэлийн цагдаагийн газраас зохих зөвшөөрөл авна.
Сумны тухайд томоохон худалдааны төвүүдэд ямар ч хяналтгүйгээр зарагдаж байдаг. "Нарантуул" зах дээр сум зардаг иргэдийг саатуулж тэдний худалдаалж буй сумыг хураадаг ч хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, тэднийг торгох төдийхнөөр арга хэмжээ аваад л өнгөрнө. Энэхүү зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд 7-30 хоног баривчлах төдийхнөөр хязгаарлагдана. Үнэндээ бол ийм хугацаанд хоригдсон хүмүүс засал аваад сум худалдахаа болино гэж үгүй. Харин ч эсрэгээр "шарх"-аа нөхөхөөр ханцуй шамлаад үндсэн ажилдаа орох нь тэр.

Иргэд галт зэвсэг эзэмших эрхийг харьяа дүүргүүдээс авдаг байсан бол саяхнаас Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсээс авах болсон. Энэ ч учиртай, Монгол Улсын хэмжээнд хяналтгүй болчихоод байгаа буу зэвсгийг бүртгэлтэй болгох гэж оролдсон эхний алхам энэ. Гэвч иргэд эзэмшиж буй буугаа бүртгүүлэх нь бага тул тоотойхон буу л энд бүртгэгддэг аж. Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр 8000 орчим галт зэвсэг бүртгэгдсэн байх юм. Үүний 90 гаруй хувийг нь иргэд эзэмшдэг байна. Галт зэвсгийг иргэд ан агнах, спорт сургалт, цуглуулгын зориулалтаар, аж ахуйн нэгжүүд нь харуул хамгаалалт,  спорт сургалтын зориулалтаар эзэмшдэг.

Дорнод аймгийн Хэрлэн суманд зэвсгийг агуулах өнгөрсөн сарын 10-нд илэрсэн. Тодруулбал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зэвсгийн агуулахын дэргэдэх 80 тоннын багтаамжтай ёмкост дотор их хэмжээний байлдааны хэрэг-сэл байсан талаар иргэд мэдэгдсэн байдаг. Зэвсэгт хүчний Жанжин штабаас томилогдсон ажлын хэсэг газар дор байдаг усны савнаас 24 төрөл, загварын байлдааны цэнэг бүхий 4171, дадлагын 120, нийт 4291 ширхэг сум, галт хэрэгсэл гарган авчээ.
Нийслэлийн хэмжээнд 200 гаруй галт зэвсэг эрэн сурвалжлагдаж байдаг аж. Өөрөөр хэлбэл, алдагдсан гэх эдгээр галт зэвсэг хэн нэгэн этгээдийн гарт байгаа гэсэн үг. Байлдааны болон ангийн зориулалттай эдгээр буугаар биеэ чимсэн залуус мэр сэр харагдах болсон талаар зарим эх сурвалж мэдээлээд байгаа.

Манай улсын хилээр контейнер, контейнераар бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Гааль болон тагнуулынхан контейнер бүрийг онгойлгож шалгах боломж тэр бүр байдаггүй. Иймд тэрхүү том "авдар" дотор 1-2 галт зэвсэг оруулж ирэх тохиолдол цөөнгүй байдаг талаар мэргэжилтнүүд үгүйсгэсэнгүй. Өнгөрсөн жил л гэхэд ийм хоёр ч хэрэг бүртгэгдэж байсан аж. Энэ мэтээр иргэдийн гар дээр хууль бус галт зэвсэг хичнээн бий бол. Цаг цөвүүн болсон эл цагт иргэд дор бүрнээ иргэний дайнд бэлтгэх болоо юу даа.
Category: Мэдээ, мэдээлэл | Added by: sankara | Author: Cankara
Views: 686 | Downloads: 0 | Rating: 5.0/1 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0