Бямба, 2024-04-20, 2:52 PM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Хаянаа томоожоосой...
Хаянаа томоожоосой...
8:34 AM
Хаянаа буурь суугаасай

Цагтаа ч залуусыг татаж л явсан "Номин талст"-ынхан тарж бутарч, тус тусын мөрөө хөөх болсон ч зарим нь "Бид тараагүй" гэж ярих дуртай.

Харин Хаянаагийн тухайд "Биднийг ямар цавуудчихсан биш. Насаараа цуг явна гэж худлаа" гэх ухааны юмыг ярьдаг. Ямартаа ч тэрээр уран бүтээл гэхээсээ улс төрд шунан дурлаж, болж өгвөл бүр шумбачих гэсэн ч нэг л эвээ олж өгөхгүй явааг мэдэх хэсэг нь ярьдаг. Мань эр "МАСЗХ-нд гишүүнээр элсэж, улмаар бэлтгэгдсэн боловсон хүчний дүрээр МАХН-ын ах нарынхаа хайр ивээл дор, улс төрд орох гэж овоохон зүтгэсэн ч барцадтай юм болж МАСЗХ-ны нэр хүнд ч шалдаа унаад байгаа. Гэсэн ч Хаянаа гандан буурахгүй гүрийж орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байна. Үнэнийг хэлэхэд Монголын улс төрийн тогоо зүсэн зүйлийн улсуудаар дүүрч, эгээтэй л амьтны хүрээлэнгийн дүр төрхийг олчихоогүй байна. Мань эрийг ч энэ зүүлэг тогоонд чанагдахаар ингэтэл ухаан алдан гүйж буйг нь хүмүүс бүрээр л хэлж байна. Лав л түүнийг гайгүй сайн мэдэх хүмүүсийн хувьд "Хаянаа үгийн үсчсэн зантай. Нэр хүндэд дуртай. Заримдаа ичиж зовохоо ч умартдаг. Ер нь хаа ч явсан иймэрхүү зан нь цухалздаг аж. Ямартаа л Хаянаа найз нөхдийн хамт бас болоогүй гадна дотны нэр нөлөө бүхий хүмүүсийн хамтаар гольф тоглож овоо амжилт гаргаад авч. Улмаар амжилттай оролцсоны урамшуулал шагналыг хэдэн хүний хамт тус төвөөс авчээ. Сонирхолтой нь гадна дотны зочид гийчдийн нүдэн дээр бэлэгтэй уутандаа толгойгоо хийх шахам харж, сонжиж, түүгээр ч барахгүй хажуудаа зогсож байсан хүний бэлгийн уут руу өнгийж "Минийх бага жаахан байна. Чинийхийг би авъя" гэж юм үзээгүй царайлжээ. Түүний энэ жижигхэн занг нүдээр үзэж байр байдлыг нь харсан хүмүүс "Арай ч дээ. Монголдоо гайгүй л дуучин байж" гээд толгой сэгсэрцгээсэн гэнэ. .

Меню: Мэдээ, мэдээлэл | Үзэмж: 968 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 0.0/0 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0