Баасан, 2024-03-29, 2:24 AM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болсон дуучин Амархүүд Оросын тэрбумтан хувийн хөгжмийн продакшн байгуулах санал тавьж, хөрөнгө оруулаха
Охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болсон дуучин Амархүүд Оросын тэрбумтан хувийн хөгжмийн продакшн байгуулах санал тавьж, хөрөнгө оруулаха
8:38 AM
Охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болсон дуучин Амархүүд Оросын тэрбумтан хувийн хөгжмийн продакшн байгуулах санал тавьж, хөрөнгө оруулахаар амлажээ
Амархүү хэмээх энэ залуугийн азтай одтойг гайхсан хүн олон бий. Бараг олимпын аваргаас дутуугүй яригдаж буй энэ залуу Оросын “Народный артист” нэвтрүүлгийн ялагч болсноос хойш аз од, амжилт дагасан гэж хэлж болно. Түүний дуулсан дуунууд бүх Оросын хөгжмийн хитэд тэргүүлж, танихгүй хүн ч ховор болсон. Гэтэл саяхнаас түүнийг Оросын тэргүүлэгч тэрбумтаны охинтой хайр сэтгэлийн холбоотой болж, улмаар их хэмжээний хөрөнгө өвлөхөөр болсон тухай яригдаж байгаа нь оргүй зүйл биш аж. Учир нь дуу хууранд дуртай охиныхоо найз залууд мөрөөдлөө биелүүлэн хувийн продакшн байгуулан хөгжмийн бизнест хүч үзэхийг охикы аав санал болгож, хөрөнгө оруулалт хийхээр болсноо мэдэгджээ. Мэдээж “Премьер Министр” хамтлагт дуулж, аялан тоглолтоороо амьдралаа залгуулдаг дуучин залууд энэ нь манайхны хэлдгээр ёстой л тэнгэрийн умдаг атгасан хэрэг болсон нь мэдээж. Тиймээс тэрээр энэ саналыг шуудхан хүлээн авч ажилдаа шуурхайлан оржээ. Тэрээр энэхүү хөгжмийн продакшнаараа дамжуулан Монголын урлагийнхныг Орос улсад болон дэлхий дахинд сурталчлах их ажлыг хамгийн түрүүнд хийнэ хэмээн амалсан тухай сонссон манай урлагийнхан сүүлийн үед Амархүүтэй дотносох гэж сураг ажиг тавий гүйх болсон гэнэ. Энэ сарын эхээр Чингис зочид буудлын “Метро палас”-д болсон түүний хоёр дахь тоглолтыг төдийлөн тоож үзээгүй манай урлагийнхан гэнэт ийн түүн рүү хошуурах болсон нь аз таараад аятайхан найз нөхөд болчихвол Орост төдийгүй Европд өөрсдийгөө сурталчлах болно гэдгээ дотроо тооцоолж үзсэн нь лавтай. Түүгээр барахгүй манай зарим дуу бичлэгийн студи түүний оноос өмнө гарах шинэ цомгийнх нь дууг бичиж өгье хэмээн санал тавьсан ч тэрээр цомгоо Оросод бичүүлэхээр болсон байна.
Меню: Мэдээ, мэдээлэл | Үзэмж: 1001 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0