Баасан, 2024-05-03, 10:00 AM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » О.Цэнгэл: Үзэгчид намайг үзэн ядаасай
О.Цэнгэл: Үзэгчид намайг үзэн ядаасай
8:50 AM

О.Цэнгэл: Үзэгчид намайг үзэн ядаасай

"Боолын гэрээ" киноны Солонгын дүрийг бүтээсэн О.Цэнгэлтэй уулзаж ярилцлаа. Тэрээр үндэсний телевизийн "Цоглог" хөтөлбөрийн хөтлөгчийг долоон жил хийсэн юм байна. МУИС-ийн утга зохиолын ажилтны хоёрдугаар ангид сурдаг залуу уран бүтээлч маань шилдэг эмэгтэй жүжигчин номинацид өрсөлдсөн хамгийн залуу жүжигчин байх.

-"Боолын гэрээ" кинонд бүтээсэн дүрээрээ "Улаанбаатар-III" кино наадамд шилдэг эмэгтэй дүрийн номинацид өрсөлдсөн. Тэр үеийн сэтгэгдэлээсээ хуваалцах уу?
-"Улаанбаатар-III" кино наадамд "Боолын гэрээ" кино маань дөрвөн номинациар шагнал авсан. Шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшсэндээ би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл олон кинонд тоглосон мундаг жүжигчидтэй, тэр тусмаа ард түмний хайртай жүжигчин болох Одноо эгчтэй хамт энэ номинацид нэр дэвшинэ гэдэг бол үнэхээр гайхалтай байсан. Энэ тухай анх Хүрлээ ахаас сонсоод өөрөөсөө ичсэн. "Би юу, яах юм бэ, чадахгүй" гэж байсан. Тэр том жүжигчидтэй хамт, тэгээд ч мэргэжлийн жүжигчин биш, мэргэжлийн сургуульд нь ч сурдаггүй байж нэг номинацид өрсөлдөнө гэдэг сайхан байсан. Шагнал аваагүй ч гэсэн нэр дэвших л надад хангалтай.

-Жүжигчин И.Одончимэг дугтуй задалж байхад сэтгэл догдолж байв уу?
-Мэдээж өрсөлдөж байгаа юм чинь магадгүй гэж найдаж л байлаа. Найз минь "Чи авчихвал яана" гээд л. Өөрийгөө биш гэдгийг мэдэж байгаа хэрнээ сэтгэл догдолж л байсан. Би уг нь Одноо эгчийг нэр дэвшиж байгаа болохоор тэр том хүнд өгөх байхдаа гэж бодсон. Гэтэл Одноо эгч өөрөө дугтуй задалсан болохоор биш юм байна гэж мэдсэн л дээ. Хэн юм бол гэж бодоод сууж байтал Халиунаа гээд зарласан. "Боолын гэрээ" кинонд Халиунаа гэдэг жүжигчин тоглосон, мөн Пүүжээ эгч Халиунаа гэдэг дүр бүтээсэн. Тэгээд хэн нь юм бол гээд бүгд балмагдсан. Гэтэл Отгоо эгчийн дүрийн нэрийг буруу бичүүлчихсэн юм билээ. Би Г.Отгонцэцэг эгчийг энэ шагналыг авсанд маш их баяртай байгаа. Отгоо эгч маань дандаа эсрэг дүрд тоглодог байсан. Хүмүүс хараад тэр дүрээр нь төсөөлдөг байсан байх. Гэтэл "Боолын гэрээ"кинонд эр нөхрийнхөө төлөө гэсэн сэтгэлтэй сайн хүний дүрийг бүтээсэн. Өөрийгөө эвдэж чадсан болохоор Отгоо эгчид тэр шагналыг өгсөн юм болов уу гэж боддог.

-"Боолын гэрээ" кинонд тоглосон тухайгаа ярьвал?
-Хэцүү байсан. Тоглохоосоо өмнө зохиолыг нь анх уншаад л цочирдсон. Яагаад гэхээр өөрийгөө амиа хорлож, хүчинд автдаг дүрд тоглоно гэж бодоогүй. Зохиолыг нь уншаад төсөөлсөн чинь нэг л сэтгэлд бууж өгөхгүй байсан. Ийм хэцүү дүрийг бүтээж чадах эсэхдээ эргэлзсэн. Гэрийнхэн маань зөвшөөрөхгүй байж магадгүй гэж бодоод хэлсэн. Гэтэл тэд маш сайхнаар хүлээж авсан. "Чи ийм их чадвар шаардсан дүрд тоглох юм бол хүмүүс чамайг илүү үнэлнэ, чадвар чинь илүү их өснө" гэж урам өгсөн. Манай найруулагч, жүжигчид маань ч гэсэн бүгдээрээ намайг чадна гэж зоригжуулаад л. Зураг авалтын явцад ч гэсэн "Миний дүү чадна шүү" гэж урам зориг өгч байсан болохоор кинонд тоглоход бэрхшээл бага гарсан.

-Киноныхоо нээлтийг хийгээд үзэж байхад ямар байсан бэ?
-Кинонд гардаг хүчинд автдаг хэсгийн зургаа авахуулчхаад дараа нь өөрийгөө ерөөсөө хараагүй. Киноны нээлтэд очихдоо харах гэсэн боловч чадаагүй. Одоо яг нөгөө хэсэг гарна даа гэж бодохоор суудалдаа улам шигдээд л. Анх удаа үзэхдээ тэгж өнгөрөөсөн. Дараа нь хоёр, гурав дахь удаагаа үзэхдээ арай тайван байж өөрийнхөө бүтээсэн дүрийг үзсэн.

-"Боолын гэрээ" кино хамгийн шилдэг гэсэн шагналуудыг авсан. Яагаад тийм амжилтад хүрсэн гэж бодож байна. Гол хэлэх гэсэн санаа нь юу вэ?
-Хүмүүс үнэн юманд дургүй байдаг юм шиг ээ. Ер нь гэгээлэг, аз жаргалтай кинонд дуртай байдаг байхгүй юу. Манай кино бол эмгэнэлт кино. Манай найз хүртэл хэлж байсан. "Би чиний "Сайн уу амьдрал минь" кинонд бүтээсэн дүрд дуртай. Тэр дүр чинь илүү гоё санагдаж байна" гэж. Яагаад гэхээр тэр кино илүү гэгээлэг байсан. Аз жаргалтай төгсч байсан. Тэр кинонд хэн ч үхээгүй, ямар ч цус харагдаагүй. Харин энэ кинонд хүмүүс үхдэг, нийгмийн муу муухайг бүгдийг нь үнэнээр гаргаж өгсөн болохоор сайн кино болсон байх. "Сайн уу амьдрал минь" ч гэсэн сайн кино. Гэхдээ сайхан кино, сайн кино гэдэг бол хоёр өөр байдаг. Сайхан кино бол сайхан зүйлийг илэрхийлдэг. Харин сайн кино гэдэг бол хэлэх гэсэн зүйлээ сайн гаргаж чадсан, нийгэмд цочрол өгч чадахаар бүтээлийг хэлэх байх л гэж бодож байна.

-"Боолын гэрээ" киног хэтэрхий их цус харуулсан гэх мэтээр муу хэлэх хүмүүс байх л юм?
-Хүмүүс гэгээлэг зүйлд дуртай байдаг. Манай кино нийгмийн бараан талыг харуулсан болохоор зарим нэг хүн дургүйцээд байгаа байх. Бүр зарим сайтууд дээр хүчингийн хэрэг их гараад байгаа нь "Боолын гэрээ" киноноос болсон. Монголчууд даган дуурайхдаа амархан. Уран бүтээлчид нь ийм юм гаргаад байгаа юм чинь хүмүүс тийм юм хийхгүй яах юм гэж хүртэл бичсэн байсан. Тэр одоо Монголчуудыг доромжлоод байгаа юмуу хаашаа юм. Би ерөөсөө ойлгоогүй.

-Кинонд тоглох санал ирж байна уу?
-Нэг кинонд тоглох санал ирсэн. Гэхдээ би татгалзсан. Яагаад гэвэл би З.Батболд найруулагчийн студид жүжигчин гэж явдаг. Тийм болохоор З.Батболд ахын хийсэн юмуу, зөвшөөрсөн кинонд л тоглоно. Тэрнээс биш өөрийн дураар кинонд тоглох эрх байхгүй болсон.

-Жүжигчин болоод кинонд тоглож байгаа хүний хувьд бүтээх юмсан гэдэг дүр байдаг л байлгүй?
-Эсрэг талын дүрд тоглохыг хүсдэг. Илүү их чадвар шаардах байх. Тэгээд ч хүнийг өөр талаас нь харуулж өгөх байх. Яагаад гэвэл хүн болгон намайг сэргэлэн, хөдөлгөөнтэй охин л гэж хараад байдаг байхгүй юу. Түүнээсээ шал өөр зэвүүн, хүмүүсийг бүр чичлээд "энэ ямар заваан юм бэ, ийм юм хийгээд байхдаа яадаг юм" гэж дотроо бодоо^ намайг хараад үзэн ядахаар тийм гоё дүр дээр ажиллах юмсан гэж боддог.

-Сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа болохоор энэ мэргэжлээрээ ажиллах байх. Мөн кинонд ч тоглох л байх л даа. Тодорхой хэмжээний хэдэн кинонд тоглоод үзчихсэн жүжигчин хүн телевизийн микрофон бариад хүнээс яриа аваад явж байна гэж бодоход сэтгэлд чинь хэр буудаг вэ?
-Үнэхээр надад авьяас байгаад, кино найруулагчид маань намайг тоогоод кинондоо тоглуулах юм бол би татгалзахгүй. Яагаад гэвэл энэ чинь намайг хөгжүүлж байгаа. Кино жүжигчин байж байгаад сэтгүүлчийн мэргэжлээрээ ажиллана гэх юм бол жүжигчний ажлаа хийхгүй хоёр жил ч юмуу байна л даа. Тэгээд бага багаар телевиз руу ойртож байгаад нэг өдөр микрофон бариад явах юм бол хүмүүс нэг их гайхахгүй байх. Тэгээд ч намайг жүжигчин гэж хардаг хүн цөөхөн байдаг байх гэж боддог.

-Цаашид юу хийе гэж боддог вэ. Төлөвлөгөө гаргасан л байлгүй?
-Хамгийн эхлээд сургуулиа төгсөнө. Тэгээд дараа нь нэг найзтайгаа нийлээд сэтгүүлтэй болно гэж бодож байгаа. Тухайн үед Монголд ямар сэтгүүл байхгүй, бүхий л насныхан юу хүсэж байна гэдгийг мэдэрч л сэтгүүл гаргана. Одоо хүн бүр асуудлаа ярьж бухимдаж байгаа. Тэр бүх бухимдлыг нь арилгах нэвтрүүлэг ч юм уу, сэтгүүл гаргана л гэж боддог.

Н.Пунцагболд




Меню: Чөлөөт булан | Үзэмж: 2148 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0