Ням, 2024-04-28, 10:41 PM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Би хайртайгаа учирсан
Би хайртайгаа учирсан
8:57 AM
Анхмаа: Би хайртайгаа учирсан

Энэ дугаарын зочноор “Гурван охин" хамтлагийн гишүүн Г.Анхмааг урьж ярилцлаа.

-Өдрийн мэнд. Ойрд та тун завгүй байгаа бололтой?
-Тийм ээ. Өнөөдөр "Бид гурвуулаа" дууны маань клипны зураг авалт дууслаа.

-Энэ дуундаа та гурав өөрсдийн хэв дүр төрх, зан ааш, хүсэл мөрөөдлөө илэрхийлж гаргасан уу?
-Хүн ер нь өөрийнхөөрөө л байх сайхан юм гэж боддог. "Өнгөт инээд энтертайнмент" хамтлагийн жүжигчин С.Ган-Очир багш бүжгийн дэглэлтийг хариуцсан. Бид олон жил хамтран ажиллаж байгаа. Тус тусдаа клип хийлгэсэн маань сонирхолтой болсон шүү.

-Танай хамтлагаар сонин сайхан юу вэ?
-Уран бүтээлийн хувьд олз омог арвинтай. Завгүй хөдөлмөрлөсний эцэст "Жинхэнэ хайр" нэртэй цомгоо ч гаргалаа. Цомгийнхоо хавтасны зургийг сонирхолтой, өвөрмөц хийхийн тулд хөдөө явсан. Ингэж зүтгэл гаргасны хүчинд цомог маань давгүй болж сонсогчдод их таалагдсан байна билээ.

-Цомгийн чинь чанар, борлуулалт "Киви" хамтлагийн амжилтыг эвдлээ гэж фенүүд тань үнэлж байна. Энэ талаар...
-Фэнүүддээ ингэж үнэлж байгаад баяртай байна. Уран бүтээлч хүмүүс нэг нэгнээсээ түрүүлэх гэсэндээ биш, үзэгч олондоо чанартай уран бүтээл хүргэхийг зорьдог юм шүү дээ.

-Уран бүтээлийнхээ зөвлөгөөг хэнээс авдаг вэ?
-"В" продакшн бидэнтэй хамтран ажилласан. Д.Болд ахын хувьд чадварлаг уран бүтээлч шүү дээ. Олон зүйл зааж зөвлөсөн. Мөн Аранзаа ах бидэнд тусалж дэмждэг.

-“В" продакшнтай цаашдаа хамтарч ажиллах уу?
-Тийм ээ. Хоёр дахь цомог төдийгүй хойшдын бүтээлүүд маань ч салшгүй холбоотой байх болно.

-Хэзээ тоглолтоо хийх гэж байна вэ?
-Бид энэ жилдээ багтаж тоглолтоо хийнэ. Хамтлагт анх орсон цагаас хойш дөрвөн жил хэдийнэ өнгөрчээ. Дуунууддаа клип хийлгэж байгаа маань тоглолтын бэлтгэл үе гэж хэлж болно.

-Та ямар брэндийн хувцасаар гоёдог вэ?
-Залуу нас миний гоёл. Ихэвчлэн Barbary брэндийн хувцас сонирхдог. Өөрт зохицож таалагдсанаа өмсөх дуртай. Гэхдээ ямар нэг стильд баригдахыг хүсдэггүй ээ.

-Хөөрхөн гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?
-Муухай хүн гэж байдаггүй байх аа. Ааш зан, харилцаа, дүр төрх гээд хүн бүхэнд өөрт нь зохицсон гоё сайхан зүйл байдаг гэж боддог.

-Хайрын тухай ишлэл хэлээч?
-Өө, маш гоё асуулт байна. “Жинхэнэ хайр" дууныхаа дахилтаас хэлье.
"...Хүн болгонд хайр ирдэг.
Хүлээцтэй байгаарай
Жинхэнэ хайр гэдэг хаа нэгтэй нуугдаад
Зөвхөн чамайг гэдэгт итгээрэй...'' гэдэг үг санаанд байна.

-Та хайртай залуутайгаа учирсан уу?
-Тиймээ. Хайртайгаа учирсан.(Инээв)

-Эрчүүдийг таны нүдээр шинжвэл...
-Өөртөө цаг гаргаж чаддаг, итгэлтэй, зорилготой, хөгжилтэй, биеэ зөв авч явдаг залуучууд таалагддаг.

-Эрчүүдийн ямар зан таны эгдүүцлийг төрүүлдэг вэ?
-Ихэмсэг залуучуудыг...

-Та гурав нэг залууд хайртай болчихвол яах вэ?
-Үнэхээр хайртай бол хайрынхаа төлөө эцсийг нь хүртэл тэмцэх болно.

-Та өөрийгөө дур булаам гэж боддог уу?
-Эмэгтэй хүн болгон л байгалиасаа дур булаам төрдөг биз дээ.

-Нэгэн залуу болзоонд урихдаа зүрх сэтгэлээ өмсөөд ир гэвэл та юу өмсөх вэ?
-Анхны сэттэгдэл төрүүлэхийн тулд хамгийн сайхан хувцсаа өмсөж, гоё харагдахаар очно.

-Насан туршийн хэрэглээг тань өгъе гэвэл та урлагийн ертөнцөө орхиж чадах уу?
-Чадахгүй ээ. Дуу бол миний амьдрал.

-Та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бүсгүйчүүдийн нэг. Яагаад гэвэл хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдарч байгаа болохоор тэр.

-Сэтгэлийг тань хөдөлгөдөг байгалийн үзэгдэл...
-Бороо орож, анхны цас хаялахад сэтгэл минь хөдөлдөг.

-Таны авах дургүй бэлэг?
-Бамбарууш авах дургүй.

Д.Дэлгэрцэцэг




Меню: Чөлөөт булан | Үзэмж: 1079 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0