Мягмар, 2024-03-19, 8:47 AM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Рок альтернатив дуучин Отгоо: Амьдрал гэдэг эхлэл, өрнөл, тайлал
Рок альтернатив дуучин Отгоо: Амьдрал гэдэг эхлэл, өрнөл, тайлал
8:59 AM
Рок альтернатив дуучин Отгоо: Амьдрал гэдэг эхлэл, өрнөл, тайлал

-Сайн байна уу. Энэ зуныг хэрхэн өнгөрөөж байна даа?
-Ерөнхийдөө зун болохоор амралтын байдалтай байгаа. Гэхдээ зүгээр ч нэг амрахгүй байна аа. Дараагийнхаа уран бүтээлийн талаар их бодож төлөвлөж байгаа. Зарим нэг дуунууддаа өөрчлөлт хийх бодол ч төрж байна. Гадаа болж өнгөрсөн олон том тоглолтуудад оролцсон. Мөн “Анун” тавилгын дэлгүүрийн рекламны нэг өрөөний шоу нээлт болох гэж байгаа. Түүний зураг авалтанд оролцсон. Надад энэ их сонирхолтой санагдсан. Яагаад гэхээр тэнд намайг уран бүтээлч биш зөвхөн хувь хүн талаас нь харуулж байгаа нь их өвөрмөц болсон. Надад их таалагдсан. Юугаараа их таалагдав гэхээр нэг өрөөг нь зөвхөн надтай холбоотой фото зургаар тохижуулна гэсэн. Энэ санал надад их сонирхолтой санагдсан болохоор би дэмжсэн. Үүнийгээ хурдан үзэхийг маш их хүсэж байна.

-Дуучин Отгоогийн ойрын үед хэрэгжүүлэх зорилт, мөрөөдөл…
-Миний хувьд дахиад сайн, чанартай уран бүтээл хийгээд дуунууд минь үзэгч фенүүд, сонсогч олонд хүрээсэй. Уран бүтээлийг минь тэд нар маань дандаа сонсоосой л гэж бодож байна. Мөн ойрын хугацаанд нэг том концерт хийх төлөвлөгөө бий.

-Таны хамгийн их шүтдэг, үлгэр дууриал авдаг хүн гэвэл хэнийг хэлэх вэ?
-Ээжийгээ хамгийн их хүндэлдэг. Мөн олны дунд бие зөв боловсон авч явдаг бүсгүй хүмүүс их сайхан харагддаг шүү дээ. Тийм хүний нэг бол төрийн соёрхолт жүжигчин Сувд эгчийг гэж боддог. Би Сувд эгчийг их хүндэлдэг. Яг одоо таны эмзэглэлийг төрүүлж буй зүйл… Өөрийнхөө хийсэн зүйлд эмзэглээд байхыг хүсдэггүй. Аль болох тайвнаар хүлээж авахыг боддог. Харин нийгэмд бухимдал, ёс бус зүйлүүд их болж байна шүү дээ. Санаагаар болдог бол цэгцэлчихмээр санагддаг. Үүнд л их эмзэглэдэг дээ.

-Таны хувьд хайр сэтгэлийг хэрхэн ойлгодог вэ?
-Хайр бол агуу их мэдрэмж. Хүний амьдрал их богинохон шүү дээ. Тийм болохоор энэ богинохон хугацаандаа хүн бүр хайр хэмээх агуу нандин мэдрэмийг мэдрэх хэрэгтэй. Хорвоод өөрийгөө аз жаргалтай болгож хүн болж төрсний хамгийн сайхан тэр л мэдрэмжийг хайр сэтгэл өгдөг гэж би хувьдаа боддог.

-Цаг хугацаа өөрт чинь тийм богинохон санагдаг юм уу?
-Тийм. Миний хувьд бол уран бүтээл хийхэд харьцангуй бага хугацаа юм шиг санагддаг. Бүгд л боддог, ярьдаг шүү дээ. Дөнгөж саяхан л юм шиг санагдана гээд л. Ер нь амьдрал чинь санамсаргүйгээр дүүрэн шүү дээ. Юу болохыг хэн ч таашгүй.

-Та хэр дурламтгай вэ? Рокууд ер нь дурламтгай хүмүүс үү…
-Дурламтгай гэхэд арай биш ээ. Хүн бүр өөр, өөр шүү дээ. Рокууд харин ч их үнэнч хүмүүс шиг санагддаг ш дээ, ойр орчмын хүмүүсээ харахад тэгж л санагддаг. Дурлах гэдэг заавал хүн байх албагүй шүү дээ. Ямар юм харагдаад түүнд дурлаад авч болно ш дээ.

-Үнэт эдлэл, сайхан хувцасны талаарх таны бодол?
-Мэдээж эмэгтэй хүн болж төрсөн юм чинь үнэт эдлэл, сайхан хувцас гэдгийг эдэлж байж, хэрэглэж байж таашаал авдаг. Аз болоход мэргэжил маань надад  хэрэглэх боломжийг олгосон. Дуучин хүн болохоор энэ тал дээр анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр аль болох гоё сайхан хувцас, эдлэлийг хэрэглэхийг
хүсдэг.

-Таны амьдралын утга учир юунд оршдог вэ?
-Өөртөө жижигхэн ч хамаагүй зорилго тавиад түүнийгээ биелүүлээд явж байгаа нь миний амьдралын утга учир. Энэ бол шат шатаар ахидаг. Энэ нь бага багаар зорилгоо биелүүлнэ гэсэн үг. Амьдрал дээр ч, ажил дээр ч адилхан.

-Амьдрал гэдэг юу вэ?
-Хүн болгон амьдралын өөр өөр зурсан зурагтай. Миний хувтьд амьдрал гэдэг эхлэл, өрнөл, төгсгөл.

-Хэр гунигладаг вэ. Сэтгэл гонсойх үедээ яаж тайвширдаг вэ?
-Аль болох гоё хөгжим сонсохыг хүсдэг. Мөн ганцаараа байх нь надад илүү амар байдаг. Тэрнээс өмнө хэтэрхий гуниглахгүй байхыг хичээдэг.

-Хамгийн их сэтгэл хангалуун байдаг үе чинь…
-Би дандаа сэтгэл хангалуун, жаргалтай байдаг. Ийм байхыг ч их хичээдэг. Жаргалтай байна гэж бодохоор илүү их жаргалыг хүсдэг. Байгаа бүхнээ жаргалтайгаар хүлээж авч чадвал өдөр болгон жаргалтай байна гэж боддог.

-Хүмүүс янз бүрийн зүйл цуглуулах дуртай байдаг. Танд ямар нэг цуглуулга бий юу?
-Би хувцасны ярлык цуглуулах дуртай. Авсан хувцаснуудынхаа ярлыкнуудыг хаяхыг хүсэхгүй байлгаад л байдаг байсан. Гэтэл тэр маань нэг мэдсэн чинь нэлээд их болоод цуглуулганы хэмжээнд хүрсэн. Бас янз бүрийн шилээр гангарах дуртай. Эмэгтэй хүн гэдэг чинь олон янзын зүйлд дуртай байдаг шүү дээ. Энд тэнд явж байгаад шил зүүж үзээд таалагдах юм бол авчихдаг. Эмэгтэй хүнийхээ хувьд бяцхан шунал минь юм уу даа.

-Таны хамгийн их хөрөнгө зарж авдаг зүйл…
-Хөгжим. Би аман хуур тоглодоггүй ч гэсэн дэлгүүр орохоороо л авчихдаг. Тэгэхээр хөгжимд л их мөнгө зардаг даа.

-Манай уншигч залууст хандсан үгээр ярилцлагаа өндөрлөө.
-Та бүхэндээ чанартай, шинэлэг уран бүтээл хүргэхийг хичээж байна. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Хүсэл бүхэн тань биелж байх болтугай гэж ерөөе дөө.

Ярилцсан С.Дэлгэрцэцэг



Меню: Чөлөөт булан | Үзэмж: 1144 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0