Пүрэв, 2024-03-28, 11:14 PM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Хүүхнүүдийн дунд сэлж явсан “муу” залуугийн хүмүүжсэн түүх
Хүүхнүүдийн дунд сэлж явсан “муу” залуугийн хүмүүжсэн түүх
9:08 AM
Хүүхнүүдийн дунд сэлж явсан “муу” залуугийн хүмүүжсэн түүх

Хүүгээ аав нь мэргэжлийн хөлбөмбөгчин болоосой гэж, ээж нь болохоор мундаг бүжигчин болгохсон гэж мөрөөднө. Харин Колин өөрөө төрөлх Ирландынхаа нэр төрийг хөлбөмбөгийн талбай дээр цуурайтуулна, бүр арга ядвал бүжгээр хоолоо олж иднэ хэмээн боддог байв.


Гэвч хувь тавилан нь түүнийг өөрийнхөөрөө “залав”. Цонх нь төмөр сараалжтай, бетон ханан дээр нь хараалын элдэв үгс эрээчжээ. Колин цагдаагийн газрын саатуулах байранд хэд хонож буй нь энэ. Үдэшлэг дээр хэрэглэсэн мансууруулах бодис нь тун гайтай эд байж. Түүнээс болж Колин Фаррелл өөрийгөө хянах чадвараа алдаж, бусдад гар хүрч, ширээ, сандал эвдэж, тэнд байсан олныг “үргээчихжээ”. Ингээд цагдаа нар ирж “үймээн дэгдээгчийн” маань ганган хүрэмний халааснаас цагаан өнгийн нунтагтай хүүдий олжээ. Цагдаа нар ч “олзондоо” сэтгэл нь хангалуун байлаа. Ийм нөхцөлд хэдэн фунтээр торгуулаад өнгөрнө ч гэж юу байх вэ. Энэ үед зугаалганд яваад нармайгаа нээлгэчихээд ирэхэд нь хэлж байсан ээжийнх нь үг Колины орой руу нь оров. Ээж нь дажгүй царайлаг төрсөн хүүгээ хүлээцтэй, эелдэг байж, гадаад өнгө төрхөө хайрлан хамгаалж яв гэж дандаа захидаг байв.

Тэгэхгүй бол яаж бүжигчин болж чадах билээ. Эцэг нь болохоор хүүгийнхээ омголон занг хөөргөнө. Ийм байж л хөлбөмбөгт амжилт гаргана гэдэг байлаа. Гэтэл хүү нь сургуулиа орхиод жүжигчин болохоор шийджээ.

Өтгөн хөмсөгтэй, цоргих мэт харцтай залуугийн жинхэнэ араншин энд тун тод харагдсан байна. Нэг жил болоод жүжигчний нэр хүндтэй сургууль болох “Gaiety School of Drama”-г орхив. “Авьяасгүй, дүлий годил” гэж хэлүүлчихээд 2000 фунт төлж байж чадахгүй гэж хэлээд л сургуулиасаа гарч. Жүжигчин болж алдар нэртэй болоход нь энэ явдал ч саад болсонгүй. Олон ангит кинонд тоглож, жижиг дүрүүд бүтээж байсан нь түүнийг хоёр гурван жилийн дараа олны танил болгосон юм.

Түүний зэрэгцээ Холливудын зартай хүүхэмсэг эр болоход Фарреллд ямар ч саад байсангүй. Бритни Спирс, Деми Мур нар хүртэл оргилон буцалсан ирланд залуугийн шаргуу дайралтыг эсэргүүцээд байж чадсангүй. Колин жүжигчин Амели Уорнертай гэрлэлээ. Хэний ч өмнө нүүр улайхааргүй хурим хийж, үүрд үнэнч байх тухай тангараг өргөсөн ч дараа нь байнгын хэрүүл шуугиан, нулимс…

Эелдэг туяхан гэр амьтай Уорнер нөхрийнхөө цамцыг индүүдэж, хоолыг нь хийж кинонд тоглохоор явахад нь бүх юмыг нь бэлтгэн, эргэж ирэхийг нь хүлээнэ. Харин Колин гэр рүүгээ яарахгүй найз нөхөд, бас хөгжилтэй охидын дунд байхыг эрхэмлэнэ. Амели удаан тэсч, уучлахыг ч хичээв. Гэсэн ч тэрбээр ингээд нэмэргүйг удалгүй ойлгож, гэр бүл цуцлуулах өргөдлөө өглөө. “Александр” киноны гол дүрд тухайн үед Холливудад тачаангуй явдлаараа алдаршсан Анжелина Жолитой тоглох хугацаа нь дөхөж байсныг ч хэлэх үү гоонь эр болсондоо Фаррелл өчүүхэн ч гуньсангүй. Учир нь мань эр янаг уруултай жүжигчин бүсгүйг харахаараа ухаан нь балартах шахдаг болоод удсан байлаа.

Харин бардам, эрчүүдээр наадах дуртай Жоли хулигаан залууг нэг их удаан зовоолгүй хариугаа өгөв. Тансаг ресторанд барьсан оройн зоог нь амжилтгүй өндөрлөв. Сархад хэтрүүлсэн Колиныг Анжелина арга буюу зочид буудалд хүргэснээр дурлалын энэхүү драм төгсчээ. “Хүүг минь архи тамхи, мансуурах дон залгиж гүйцлээ” гэж сурвалжлагчтай ярилцахдаа сэтгэл зовнин хэлсэн эхийнх нь үг түүний сэтгэлийг сүрхий эмзэглүүлэв. Гэлээ ч Колин “Юу хүссэнээ ярьж л байг. Би залуу байна. Надад гэр бүл, хүлээх үүрэг алга. Үс минь халзраагүй байхад би зугаалж цэнгэж болохгүй яахав. Би архичин биш” гэж өөрийгөө зөвтгөхийг оролдоно. Гэсэн ч бааранд орохоороо л биеэ барьж чадахаа больж, хяналтаа алддаг байлаа.

Харин хүүхнүүд түүнд талтай. Тэдний нэг нь Ким Борденейв байлаа. Загвар өмсөгч энэ бүсгүй Колиноос зургаа эгч. Тэдэнд таарч тохирох юм тун бага байснаас болоод удалгүй салцгаав. Харилцаагаа таслах тухайгаа хэлэхэд нь Ким тун тайван хүлээж авсан ч “Би чамаас жирэмсэн болсон юм шиг байна” гэжээ. Энэ үг Колиний чихний хажуугаар өнгөрч, Кимээс салснаасаа хойш хувь заяаг нь огт сонирхоогүйгээр барахгүй, эцэг болсноо ч мартчихаж. Хүүтэй болсноо дуулаад Колины сэтгэл ер хөөрсөнгүй, Кимд “Баяр хүргэе” гэж хэлчихээд сурсан зангаараа бааранд орж ганцаараа архи уув. Харин маргааш нь гэнэт ухаан орж хүү рүүгээ давхиж очих нь тэр. Өөрийн мах цусны тасархайгаа харангуутаа л сэтгэл нь өмнө байгаагүй ихээр хөдөлж, “Хөөрхөн амьтан” гэж арай ядан хэлээд нулимс асгаруулж гарав. Холливудын хамгийн “муу” залуу энэ цагаас хойш Ким, хүү хоёроосоо салаагүй билээ.

Меню: Fantastic news | Үзэмж: 1046 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0