Мягмар, 2024-04-16, 8:40 PM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Зохиолийн дууны ханхүү Жавхлан Бор дарсанд толгойгоо мэдүүлсэнээс эхнэр нь хаяж явжээ.
Зохиолийн дууны ханхүү Жавхлан Бор дарсанд толгойгоо мэдүүлсэнээс эхнэр нь хаяж явжээ.
8:19 AM
Алдар хүндээ даасангүй юу, амраг сэтгэл нь таалагдсангүй юу, зохиолын дууны ханхүү С.Жавхлангийн тухай сонсогч, фенүүдийнхээ сэтгэл өвдөхөөр мэдээ дуулгаж байгаадаа харамсаж байна.

Харьцангуй залуудаа алдрын шатаар өгсөж, ард түмнээсээ зохиолын дууны Ханхүү хэмээх хүндтэй өргөмжлөл хүртсэн дуучин С.Жавхлан бор дарсанд дурлаж, хөлчүү өдөр хоногуудыг өнгөрөөдөг болсонд ойр дотныхон нь ихэд сэтгэл зовниж байна. Бага багаар шимтсээр хоёр сарын өмнөөс өдөр алгасахгүй шар айраг залгилж, шараа тайлах болсон түүний энэ байдлыг тэвчиж чадаагүй гэргий нь хүүгээ тэвэрсээр төрхөмдөө буцжээ. 13-р хороололд байрлах хувийн эзэмшлийн "Исмус" баарныхаа гадаа "Хайрын талст" шинэ СD нийхээ рекламны анонсыг өлгөж, тун удахгүй худалдаанд гарна гэсээр нэлээдгүй хоногийг үдэж байгаа. Харамсалтай нь энэ СD тун удахгүй худалдаанд гарах нь бүү хэл дуу нь ч бичигдэж амжаагүй байгаа аж. Ойр дотныхон нь архи уухаа боль, тун удахгүй худалдаанд гэсэн СD-гээ яах гэж байна хэмээн учирлахад "Би үзүүлээд өгнөө, тун удахгүй. Нэг л өдөр тэсрэлт хийнэ" хэмээн хөлчүүрхдэг байна. Архи нь гарсан үедээ буруугаа ухаарч, ихэд гэмшдэг авч орой согтохоороо энэ үгээ дахин давтдаг гэнэ. Ерөнхийдөө "Ээжийн чанасан цай" дуугаа дуулсанаас хойш аархаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд "Чононгоо" СD, "Шүүдэрхэн" хоёроос өөр уран бүтээл гараас нь гараагүй дуучин маань багын найз нөхөд гэх хэдэн залууст уруу татагдаж, Метрополис, хорооллын бааруудаар хоног төөрүүлэх нь холгүй байдаг болсон аж. Найз нөхөд нь чи л мундаг, чам шиг дуучин байхгүй хэмээн хөөргөдөг нь үүнд багагүй ташуур болж өгдөг бололтой.

Уг нь дуучны хувьд ид боловсорч, хувь хүний хувьд амьдрал нь жигдэрч, гэр бүлтэй болон дутах юмгүй амьдарч явсан. Жил гаруйн өмнө Г.Долгормаа хэмээх бүсгүй сүйт бүсгүйгээр нь тодорч, үрийн зулай үнэрлэсэн таатай мэдээ хэвлэлийн хуудаснаа гарч байсан цаг саяхан. Цагаан хэл ам туссан уу, алдрын аягаа даасангүй юу, аль эсвэл авьяастай нэгнээ бор дарсаар мялаадаг Монголчуудын муухай араншинд өртсөн үү, алин болохыг дуучин маань бас цаг хугацаа харуулах биз ээ. Харин сонин хэвлэлийнхэн бид бас ард түмэн хайртай дуучнаа савнаасаа бусдыг дийлдэг энэ аюулт идээнээс аврах цаг болжээ. Тиймдээ ч энэ мөртүүдийг тэрлэж сууна.

Ер нь өнгөрсөн түүхээ эргээд харж байхад манай аль авьяастай дуучид, урлагийнхан бор дарснаас болж биднээс явж одсон байдаг. Алдарт Адарсүрэн, Цэрэнчимэд, Төмөрхуяг, эмэгтэйгээс Оюунчимэг, Нандинцэцэг гээд энэ жагсаалт хөвөрнө. Тэд бурханаас заяасан авьяастай байсан, ард түмнээ дуугаараа уярааж, уйлуулж явсан. Нэг л өдөр гашуун идээнд толгойгоо мэдүүлж, алдар гавьяаныхаа бууж одсон. Ийм бэлээхэн түүх байхад яг одоо л ханхүүгээ булгаараа хайрлаж, хэлж татаж авахгүй бол цэл залуухан аавын хүү, авьяаслаг дуучин маань ард түмнээ сайхан дуугаараа мялааж чадахгүйд хүрэх вий. Бид түүнд итгэж байна.

Меню: Хар, Шар сонин хачин | Үзэмж: 2942 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 4.7/3 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0