Баасан, 2024-05-03, 8:09 AM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Хайр, Дурлалын шүлэг [32]
/Дурлал мөнх биш, харин мөнхийн сэдэв/
Эцэг эх, Эх орны сэдэлтэй шүлэг [0]
/Унасан газар угаасан ус минь./
Онигоо [1]
/Wahahahaha...HEhehehehe...Hihihihih/
Сонжоо... [5]
ТА түүнийгээ бас өөрийгөө сонжоогоор мэдмээр байна уу?
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
..::ЧААТ::..
200
Нүүр » Articles » Онигоо

онигоогоо уншаад залуужаарай хаха хэхэ
2020 он. Физикийн хичээл. Євгєє-єєєє-єєєєн багш.
-Цахилгаан дамжуулагчаар ток яаж гvйдэг вэ?
-Бурхны тусламжтайгаар.
-Болно, суу. Онц.
Нэг эр муураа тэжээх хулгана авахаар амьтдын дэлгvvрт орж ирэв. Дєнгєж орж ирэнгvvт нэг тоть:
-Хєєе таны цахилгаан онгорхой байна! Эр ичин цахилгаанаа vзэв…
-Хєєе ємд чинь ардаа цоорчихож. Эр бєгсєє дарав… Тоть:
-Гутлын чинь vдээс тайлагдчихаж… Эр тонгойв… Тоть:
-Хєєе чи унгачихлаа ш дээ… Эр час улайн гарч одов… Хулганууд:
-Баярлалаа, тоть минь…
-Мини юбка, паранжа хоёрын ялгаа?
-Нэг нь бєгсєнд нєгєє нь нvvрэнд байдгаараа.
-Тэгвэл адилхан зvйл нь?
-Аль аль нь царай муутай хvvхнvvд л хэрэглэдэг эд дээ…
Зурагтаар Пугачева Галкин хоёрын хамт байгааг vзvvлж байна. Ээж, хvvдээ:
-Чи хvн болгоныг шоолж дуурайгаад байвал энэ Галкин шиг хєгшин авгайтай болно шvv!!!
Эмэгтэй хvн:
20 насандаа яг Америк шиг. Хэн ч нээж болно.
40 насандаа яг Австрали шиг. Ид цэцэглэн хєгждєг.
60 насандаа. яг Антарктид шиг. Бvх хvн мэддэг ч хэн ч очдоггvй.
Зуны аагим халуунд нэг тариачин эр тэрэгтэй морио хєтлєн гэлдэрнэ. Нохой нь хэлээ гарган даган шогшино. Эр хэлэв:
-Энэ єдєр шиг ийм айхтар халуун єдєр энэ зуны турш vзсэнгvй… Морь нь:
-Харин тийм ээ. Эр гайхан:
-Юу гэнэ ээ, юу гэнэ ээ? Ярьдаг морь бvр ч vзсэнгvй!!! Нохой нь:
-Би ч гэсэн.
Цахилгаан бороохой хэрэглэх заавраас: зvйл 23а. Энэхvv бороохойг, бvлэглэн дайрсан эсвэл зэвсэглэн халдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэйн эсрэг хэрэглэхийг хориглоно.
Зэвсгийн дэлгvvрт.
-Надад 45 калибрын буу єгєєч.
-Та биеэ хамгаалах гэж байгаа юм уу?
-Vгvй ээ, єєрийгєє хамгаалахын тухайд бол… дараа нь ємгєєлєгч авна…
Америк жуулчин Грекийн музейд, хоёр гаргvй баримлын тухай асууж байна:
-Хєтєч єє, энэ баримал ямар нэртэй баримал вэ?
-Ялагч гэдэг нэртэй. Америк жуулчин:
-Хм, ийм амьтанд ялагддаг хvн бас байх нь ээ.
-Сайн байна уу, эрхэм хvндэт телевиз vзэгчид ээ, манай єнєєдрийн шууд нэвтрvvлэг “Нийслэл хотын ундны цэвэр ус” сэдвээр явагдаж байна. Бид урьд нь, нийслэлийн цэвэр уснаас дээж авч химийн тєв лаборатори руу ямар бодис гэдгийг нь хэлэлгvй шинжилгээнд явуулсан байгаа. Одоо лаборатори руу утасдаж хариуг нь сонсоё. Байна уу, бидний єгсєн шингэн бодисын хариуг хэлнэ vv?
-Аа танай єгсєн бензинд ус нилээн хольсон байна лээ шvv…
Нэг эр vхэж байна. Хамаатнуудаа дуудав:
-Ах аа, таныг нэг удаа албан тушаал буулгаа биз, би хийсэн юм аа, уучлаарай…
Хадам ээж таныг нэг удаа орцонд хэдэн залуучууд айлгаа биз… бас л би хийлгэсэн юм аа…
Эхнэр чи нэг удаа хилс хэргээр шvvхэд дуудагдаа биз, тэрийг чинь би л худлаа зохион байгуулсан юм…
Та нар намайг уучлаарай… одоо би эцсийн хvслээ хэлье… намайг хєлєєр минь энэ гэрлийн бvрхvvлнээс дvvжлээдэх…
Хєєрхий хамаатнууд нь амь тавьж буй эрийн эцсийн хvслийг биелvvлэн тvvний толгойг нь доош оруулан дvvжлэв…
Хаалга цохив. Цагдаа орж ирэв:
-Энэ хаягаар, vхсэн хvний цогцсоор тоглоод байна гэсэн дуудлага ирсэн юм. Vнэн байна. Бvгдийг чинь баривчиллаа…
Ємгєєлєгчєєс:
-Та ямар хєлсєєр vйлчилдэг вэ?
-Гурван асуудлыг шийдэхэд 1000 ногоон.
-Тийм vнэтэй юу???
-Тийм ээ, гурав дахь асуудлаа хэлээрэй!!!
Тамхины мухлаг. Нисэгч орж ирэв.
-Манайхны тамхийг єгєєдєх. Худалдагч ТУ-134 єгєв. Дараа нь сансрын нисэгч орж ирэв.
-Манай тамхийг єгєєдєх. Худалдагч тvvнд Сансар тамхи єгєв. Дараа нь цэргийн хувцастай хvн орж ирэв.
-Манайхны тамхийг єгєєдєх. Худалдагч тvvнд Хилчин тамхи єгєв. Хамгийн сvvлд нэг барилгачин орж ирэв.
-Манайхны тамхийг єгєєдєх. Худалдагч:
-Танайхны тамхи гэж юу байдаг юм?
-Беломорканал єєрєє баригдаагvй юм шvv!
Гурван эр хоорондоо ярьж байна.
-Танайх баяраар ямар архи авав?
-Манайх Ерєєл авсаан.
-Танайх?
-Манайх Хараа авсан.
-Танайх ямар архи авсан бэ?
-Манайх хувийн vйлдвэрийн “Сэржим” архи авсан.
-Арай vгvй байлгvй дээ???
-Тийм ээ, “Сэржим”-ийг хэн ч дуурайлгахгvй ш дээ!
Дэлгvvрт нэг эр баярын бэлэг боолгож байна.
-Тэр дотуур хувцсыг… тэр лифчикийг бас хамт боочих. Худалдагч:
-Та эхнэртээ оймс авахгvй юм уу?
-Оймсуу… оймс… за больё оо. Нєхєр нь аваг л даа…
-Єчигдєр би зургийн vзэсгэлэн vзлээ. Харж болмоор нь чиний зураг л байх шив дээ. Найз нь баясан:
-Тийм vv, бусад зураачдынхыг харалтгvй муухай юм байгаа биз?
-Бусад дээр нь хvмvvс шаваастай харах ямар ч боломжгvй байна лээ…
Засварчин хаалганы цоож суулгаж байна.
-Хатагтай, оёдлын машины тос бий юу?
-Байхгvй ээ.
-Цєцгийн тос бий юу?
-Байгаа.
-Нэг талханд тvрхээд аваад ирэхгvй юу?
Жаахан хvvхдээр зvv сvвлvvлэхээр, банди нар нь утсаа зvv рvv тvлхээд, охидууд нь зvvгээ утас руугаа тvлхээд байдаг гэсэн ш дээ…
-Байна уу? Контор уу? Манай байрны лифт гацчихсан байна.
-Мэдэж байгаа.
-Энд бас ус алдаад байна…
-Мэдэж байгаа.
-Тэгээд лифтчин сантехник хоёроо явуулаач ээ?
-Тэр хоёр танай наад лифтэнд чинь гацчихсан байгаа…
Нэг фермерийн vнээ євчлєв. Хєрш фермер рvv очив.
-Жорж, танай нэг vнээ чинь ноднин євчилсєн байх аа?
-Тийм ээ, Томс.
-Тэгээд чи юу єгсєн бэ?
-Шар сvvнд арвай зуураад єгсєєн… Хэд хоногийн дараа дахин ирэв.
-Чи євчилсєн vнээндээ шар сvvнд арвай зуурч єгсєн гэл vv?
-Тийм ээ, Томс. Яасан?
-Манай vнээ vхчихлээ…
-Манайх ч бас vхсэн ш дээ, Томс.
Автобусанд:
-Та энэ буудалд буух уу?
-Vгvй ээ.
-Би ч бас буухгvй. Уг нь буувал сайхан буудал байна тийм ээ?
Хоёр чукча:
-Би єчигдєр энэ хойд эрэг дээр аймаар гоё хоёр нvцгэн хvvхэнтэй таараад, нэгэнтэй нь унтчихсан…
-Тэнд ямар юмны чинь нvцгэн хvvхэн байхав дээ, далайн гахай л байгаа ш дээ.
-Гахай ч байсан дажгvй л байсан ш дээ…
Галт тэрэг зогсоол дээр зогсов. Вагоны дээд орон дээр эр хэвтэж байгаа эрийн купенд нэг хvvхэн орж ирэн архи закуска гарган ууж идэж эхлэв. Эр, энэ хvvхэнтэй чинь ядаж танилцъя байз хэмээн бодоод:
-Таныг юу гэж дуудах вэ? гэвэл
-Та намайг дуудалтгvй ээ, би єєрєє vсрээд гарчихъя гэлээ…
Банкинд мєнгєє хадгалуулсан иргэн:
-Миний мєнгє тэгээд байхгvй болчихлоо гэж vv дээ??? /уйлна/ Банкны эзэн:
-Байх нь байгаа л даа, даанч єєр хvнийх л болчихсон болохоос… /учирлана/
Хоёр эр:
-Саяхны баяраар манайхан Хамгийн хамгийнаа шалгаруулаад. Тэгсэн чинь манай байгууллагын 95 хувь нь намайг хvсдэг гэнэ ээ…
-Баяр хvргэе.
-Гэхдээ манайх чинь тємєрлєгийн vйлдвэр шvv дээ…
Гудамжинд:
-Та 100 евро задлаад єгєхгvй биз?
-Vгvй ээ… гэхдээ, намайг єргємжилсєн явдалд маш их баярлалаа!!!
Vдэшлэг дээр нэг аальгvй хvvхэн, хажуу дахь залуугаасаа:
-Та намайг хэдтэй гэж бодож байна?
-Уруулын чинь будгаар бол хорьтой, нvvрний чинь пvдрээр бол хорин тавтай, нийлээд дєчин тавтай л гэхvv дээ…
Хувилбар:
-Танд надтай хамт байхад ямар сэтгэгдэл тєрж байна?
-Яг л далайд байгаа юм шиг?
-Маш их баярлалаа.
-Vгvй ээ, яг л далайд явж байгаа юм шиг дотор муухайраад…
Нэг эр галт тэргээр сvйт бvсгvй рvvгээ явж байгаад замдаа нэг хvvхэнтэй танилцаад замын зогсоол дээр бууж зочид буудалд хэд хоног тухлав… Сvйт бvсгvй рvvгээ мессеж бичив:
“-Вагонд явж байсан чинь гэнэт зvрх євдєєд… тэгээд замын эмнэлэгт хэвтээд… хэзээ эдгэхийг мэдэхгvй… эмч нар янз янзаар эмчилж л байна… vхэхгvй нь ч vхэхгvй юм шиг байна… харин чам дээр очиж чадах бол уу яах бол…”
Цэрэгт яваад ирсэн эр:
-Би тvvнд бvтэн жил захиа бичээд…
-Тэгээд?
-Тэгсэн чинь шуудан хvргэгчтэй суучихдаг байгаа…
Аав, хvvдээ:
-Би чамайг чvдэнзээр битгий тоглож бай гэж мєн олон хэлсэн дээ…
-Би одоо тоглохоо больсоон…
-Тэгээд одоо яаж байгаа юм?
-Тамхи асаадаг болсон.
Хоёр морь:
-Чи ямар гоё ногоон шилтэй юм бэ?
-Манай эзэн надад сvрлийг євс гэж идvvлэхийн тулд зvvж єгєєд байгаа юм.
Эсгий гутал, vстэй малгай ємссєн эрийн бодол:
“-Муухай ч гэсэн дулаахан л байгаа биз дээ?”
Шилэн тирко толгой нvцгэн хvvхний бодол:
“-Хєлдєж vхэх гэж байгаа ч гэсэн гоё л байгаа биз дээ?”
Єглєєний автобусанд нэг эр, нэг эмэгтэйд:
-Та суух уу?
-Зvгээр зvгээр, би єглєє нvvрээ будаж амжаагvй юм.
Мэргэн хvн:
-Та цалин сайтай… гоё улаан машинтай… ер нь шатаар хурдан єгсєх юм байна даа…
-Тэрийг чинь би мэднэ ээ, би чинь гал сєнєєгч юм чинь.
Босс:
-Чамайг ажил таслаад байвал єрєєсєн тємсгийг чинь тасдаад хаячихъя аа…Ажилчин:
-Яагаад єрєєснийг нь гэж?
-Хоёуланг нь тасдчихвал чи айх юмгvй болчихно.
Нэг залуу гудманд нэг хvvхэн дээр ирэв:
-Чи 30 доллараар надтай унтах уу?
-Юу гэж дээ!
-За тэг л дээ, надад мєнгє хэрэгтэй болчихоод байна.
-Маша, чи 100 доллараар єєр хvнтэй унтах уу?
-Vгvй ээ.
-1000-аар?
-Vгvй ээ vгvй.
-10.000 доллараар? Энэ удаа Маша vнэнээ хvлээв.
-Хvvхээн, чамайг хэн гэдэг вэ?
-Чамд ямар хамаа байна!
-Чамайг туулайтай адилхан хєєрхєн гэж хvн хэлж байсан уу?
-Vгvй.
-Аргагvй ш дээ, арслантай адилхан юм чинь!
-Залуу, чи хайртай бvсгvйдээ цэцэг аваач, эмээ нь хєлдєж vхлээ…
-Нэг цэцэг ямар vнэтэй юм?
-100 рубль.
-Та дулаахан хувцаслаж бай!

Орчин vеийн ээжийн захиа

-Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хvрсэн гэсэн vг. Хэрвээ хvрэхгvй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа.
Энд цаг агаар сайхан байна. Єнгєрсєн 7 хоногт ердєє хоёрхон удаа цас орсон. 1 дэх єдєр ороод 3 єдєр vргэлжилсэн, Пvрэв гарагт бас нэг ороод бvтэн сайнд зогссон.
Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шvv. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бvгдийг нь хийчихсэн байгаа.
Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хvн байдаг, яагаад гзвэл єрєє нь 3 давхарт байдаг юм.
Эгч чинь жирэмсэн. Хvргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ.
Аргагvй шvv дээ, хоёр жил гэрийн бараа хараагvй хvн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хvv гарвал аавынх нь нэрийг єгнє гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хvvхэдтэй болох юм.
Єєр сонин юу билээ. А тийм, ах чинь єчигдєр машин дотроо тvлхvvрээ мартчихаад, явган гэр лvvгээ явж запас тvлхvvрээ авчирч биднийг машинаасаа гаргасан.
Чи манай нутгийн хvмvvстэй таарвал бидний мэндийг хvргээрэй, тааралдахгvй бол хэрэггvй.
Жич: Хэдэн тєгрєг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь.
Шинэ бодлогууд
Vдийн хоол
Эртний Арабын нэгэн бодлогыг бодоцгооё. Нэг анчин ууланд явж байгаад хоёр малчинтай таарч vдийн хоол идэхээр болжээ. Нэг малчинд нь 3 гамбир, нєгєє малчинд нь 5 гамбир байж. 8 гамбираа 3-уулаа хувааж иджээ. Анчин тэдэнд баярласнаа илэрхийлж, явахдаа 8 зоос єгчээ.
Асуулт:
Хоёр малчин 8 зоосыг яаж хувааж авах вэ?
Цэцэн шавь
Бурхны сургаалд хичээнгvйлэн суралцдаг нэг хvv гэрийн даалгавраа хийгээгvйн учир багш нь тvvнийг шийтгэхээр болжээ. Багш:
-Чи манай сургуулийн шилдэг сурагч учраас би чамд нэг боломж олгоё. Хэрвээ Бурхны талаар миний мэдэхгvй асуултыг надад тавьж чадвал би чамайг нэг удаа єршєєнє гэж.
Сурагч жаахан бодолхийснээ ингэж асуужээ:
-Та бидэнд єдєр тутам харагдаж байдаг, харин Бурханд бол хэзээ ч харагддаггvй, юу байж болох вэ?
Багш бодоод олсонгvй тул хариуг нь хэлэхийг хvсэв. Хvvгийн хэлсэн хариуг багш сонсоод шавийнхаа ухаантайг магтан єршєєл vзvvлжээ.
Хvvгийн асуултанд Та юу гэж хариулах вэ?
Тvрvvчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд
Ах дvv 3 англи эрчvvд єєд болсон євєєгєєсєє 21 торх дарс євлєн авчээ. Євєє нь тэдгээрийг яг тэнцvv хувааж авахыг захисан байж. Ах дvv гурав торхнуудыг нээж vзвэл 7 торх дvvрэн дарстай, 7 торх нь дундуур дарстай, 7 торх нь хоосон байжээ.
Олон арван жил дарсан сайн чанарын vнэт дарс, торхнуудыг хэрхэн тэнцvv хувааж авахаа ах дvv гурав бодоод бодоод олсонгvй. Эцэст нь найзуудаа дуудав. Найзууд ч олон янзын хувилбар дэвшvvлсэн боловч мєн л дарс, торхыг тэнцvv хувааж чадсангvй.
Харин нэг найзынхаа санал болгосноор, бvх дарсыг хуваан ууцгааж хоосон торхнуудыг долоо, долоогоор нь хувааж авахаар шийдэж байтал нэг найз нь дарсыг уухгvйгээр тэнцvv хуваах шийдэл олсноо нєхєддєє дуулгав. Тэрхvv аргыг насан єєд болсон євєє нь ч мэдэж байсан нь тодорхой.
Дарс, торхыг ах дvv 3, яаж тэнцvv хувааж авсан бэ?
Хариу:
Дундуур дарстай 4 торх дарсыг хоосон 2 торхонд хувааж хийхэд
-Дvvрэн дарстай торх 9
-Дундуур дарстай тох -3
-Хоосон торх 9 болж хувааж авахад хялбар болно.
Меню: Онигоо | Оруулсан: suvdaa (2009-02-06) | Зохиогч: сувдаа
Үзсэн: 1348 | Үнэлэмж: 4.0/1 |
Total comments: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::ХАЙХ::..
..::НАЙЗ САЙТУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0