Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейнийг дүүжлэн хороосны дараа
зургаан удаа хутгалсан тухай Британийн The Times сонинд мэдээлжээ.
Түүнийг нутаглуулахад гар бие оролцсон Таляль Мисраб энэ тухай ярьжээ.
Мисраб "С.Хусейнийг оршуулах үеэр түүний гэдсэнд дөрөв, нуруунд нь
хутганы хоёр шарх байсан. Түүнийг оршуулах ажилд оролцсон 300 хүн
үүнийг батална" гэжээ. Тус улсын Засгийн газар дээрх мэдээллийг
няцаасан байна.
Мөн С.Хусейнийг цаазлаж байгаа бичлэг дээр хамгаалагчид экс
дарангуйлагчийг шоолон тохуурхаж, доромжилсон утгатай уриа хашгирч
байсан юм.
|