Үнэрлэх мэт үнсдэг эрчүүд Та түүнд талтайг мэдэх л юмбол
тэр таныг ор руу хүчээр шахам чирч аваачина. Гэвч дараагийнх нь алхмууд танд
тэгтлээ таалагдахгүй. Түүний хүчгүй шахам уруул, үнэрлэх мэт бараг мэдрэгддэггүй
үнсэлт нь таны урмыг хугалж магадгүй. Гэхдээ энэ харьцаа удаан үргэлжилбэл та
зөөлнөөр шүргэн энхрийхэн уруулыг цаг үргэлж санаж явах болно. Тэр таныг
анхныхаа шөнө байлдан дагуулж чадахгүй ч хожим өмөг түшиг болж чадах хүн.
Гэрлэсэн хойноо ганц хоёр удаа таныг араар чинь тавих хэдий ч өөр бүсгүйтэй хамт
байхдаа таны тухай л боддог. Та түүний хүндэтгэн ойлгож чадвал тэр танд
хязгааргүй хайртай болсон гэдгээ хэзээ нэгэн цагт хэлэх болно. Хэрэв та ийм
хайртай учирвал хэзээ ч алдаж болохгүй. Зөөлөн сэтгэлтэй дөлгөөн зантай
хэрнээ өөртөө таарсан бардам зантай энэ залуу таныг насан туршид таваар чинь
байлгахыг хичээнэ. Өөрийгөө танд зориулагдсан мэтээр санаж явах бөгөөд таны
зүгээс гаргасан этгээд зовиуртай бүх чадна. Чөлөөтэй тайван, тав тухтай орчинд
тэр танд сексийн гайхамшгийг мэдрүүлэх хэрнээ боломж тохиогоогүй бол өөрт
аятайхан харагдсан эмэгтэйтэй учрахаас буцахгүй. Тэгсэн ч та тэр бүхнийг
мэдээгүй юм шиг л урдынхаараа түүнтэй хүндэтгэлтэй харьцсаар байх юм бол тэр
хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж таныг урьд урдынхаасаа ч илүү хайрлана.
|