|
Үнсэлт 3
[
]
| 2008-11-09, 5:16 PM |
Энхрийлэн зөөлөн үнсдэг эрчүүд Өмнө нь бие биенээ таньдаг
байсан бол та түүний хувьд хэдийнээ өөрийнх нь бүсгүй болсон байдаг. Тэр
харцаараа таны хамгийн зөөлөн булбарай хэсгүүдийг цаг үргэлж энхрийлэн үнсэж
явдаг. Тэрээр боломж гарахыг өөрөө хүлээж суудаггүй бөгөөд танд таатай байж
болох тэр цаг мөчийг өөрөө бүрдүүлдэг. Тэр үнсэлтийн тухай ганцхан л
мэдлэгтэй. Уруулаараа сорж үнсэхдээ эмэгтэй хүнийг таалж байна гэж бодохоосоо
илүү өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг. Гэхдээ айлтгүй. Тэр хэрвээ хөлийг чинь
хүртэл эрээлэхгүй үнсэж байвал үнэхээр танд дурласан гэсэн үг. Энхрий зөөлнөөр
үнсэж байгаа тэр залуу сексдээ ямар байх нь хамаагүй. Учир нь энэ романтик залуу
хожмын өдрүүдэд цаг үргэлж дурсан санаж байх сайхан дурсамжийг танд үлдээх
болно. Хэрвээ та түүний нүдэнд өөр нэгэнтэй явж харагдвал харин тэр таныг насан
туршдаа үзэн ядах болно. Харин гэрлэхийн тухайд бол нэлээд болгоомжтой хандах
нь зүйтэй. Бүхнийг өө сэвгүй дагина мэт санаж явдаг түүнтэй дэр нэгтгэнэ гэдэг
танаас маш их хариуцлага шаардана. Гоо дагина нь гэнэт нүүрээ будаагүй юм уу,
үсээ самнаагүй гарч ирвэл тэрээр маш их гутрах бөгөөд цаашдаа таны дэргэд
өөрийгөө албан хүчээр барьж байх хэрэгтэй болсноо харамсан ухаарах болно.
|
Category: Чөлөөт булан | Added by: sankara
| Author: cankara |
Views: 7901 | Downloads: 0
| Rating: 5.0/1 |
|
|
..::СТАТИСТИК::.. |
Нийт сүлжээнд байгаа : 2 Зочин: 2 Хэрэглэгчид: 0 |
|