Ням, 2024-04-28, 11:07 PM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
....::::ЧААТ::::....
200
Main » 2009 » Хоёрдугаар сар » 7 » Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ
Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ
3:40 PM
 "Зориг эс хvрвэл ухаан эс хvрнэ" 
Монголын хvvхэд залуус бvгдээрээ суу билэгтэн болж чадахгvй ч сурч мэдсэн, ажилсаг бvтээлч, зєв хvн байж лавтай чадна. Аливаа зvйлийг бvтээхэд биеэ мэдэх мэдэл, єєртєє
итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хvн, бэлчээрээ мэдвэл мал ” гэсэн монгол vг бий. Биеэ мэдэх гэдэг нь бvтээх vйлс, хvрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бvгдээ бvтээх єєрийн чадал бололцоондоо гvн бат итгэх, улмаар эргэлт буцалтгvй итгэл vнэмшил болгох хувь хvний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних ”-ыг євєг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлхээсээ ухааны бярдаа танихыг илvvтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бєхєєр нэгийг давна, ухааны бєхєєр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гvн гvнзгий утга агуулгатай билиг сургаал билээ.
Єєртєє итгэх гэдэг нь єєрийн хvчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, vйлдлийн даац билээ. Сурах бvтээх чамбай хvсэл тєрж, даацтай зорилго ємнєє тавьсан бол тvvнийхээ тєгс vр дvнг vзэх єєрийн итгэл гуйвалтгvй цогцолсон байх учиртай. Єєрєє єєртєє итгэлгvй байх нь хvн ургаш ахиж, дэвжиж хєгжихєд гай тотгор болдог. Аргамаг хvлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг єєртєє итгэхгvй, зориг алдан зvрхшээдгээс хvний аммьдрал дахь алдааны тал хувь нь vvсдэг гэсэн яриа явдаг. “Хvчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа”гэж амжилтын оройд цойлсон эрхмийн ямагт хэлдэг бардам мєртлєє vнэн vг бий. єєрийнхєє хvч чадалд хэт итгэдэг, эсхvл єєрєє юу чадахаа ч олигтой мэддэггvй хvн аль аль нь зєндєє байна. Ямар ч гэсэн єєртєє итгэдэггvйгээс vvсэлтэй vхээнц дорой байдал нь хvний хєгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагvй мєн. Єєрєє єєртєє итгэлтэй байж идэвхитэй зоримог алхам хийхгvйгээр томоохон vр дvнг хvсэж, мєрєєдєхийн ч хэрэггvй.”Эрднэсийн арал”, “Хар сум” зэрэг алдартай роман туурвисан зохиолч Л.Стивенсоны “Би зовлон зvдгvvр нємєрсєн ч бай, баяр хєєр бялхасан ч бай, ямар ч нєхцєлд халирч шантралгvй цагийг зєв ашиглаж чадна” гэж хэлсэн vг зохиолчийн єєртєє итгэж, бэрхшээлийг сєрж, бvтээж туурвих чадварыг илтгэхийн хамт залуучууд ирээдvйгээ дархлахад нэн сургамжтай. Суу билэгт хvмvvсийн сэтгэхvйд єєрийн хvчинд бvрэн итгэсэн эрэмгий зориг бат бэх сууж єгсєн байдаг. “Зоригловол бvтнэ” гэх vг тэдний сэтгэлийн мєнхийн дуудлага. Эртний Персийн яруу найрагч “эр чадал. Илд эзэмших чадвар vнэндээ эр зориг гэж нэрлэнэ” хэмээн бичсэн нь оюуны єв болон єдий хvртэл хадгалагджээ. “Агуу их хатан зориг гэдэг бол агуу их нинжин сэтгэл мєн” гэж Америкийн яруу найрагч Г.Лонгфелло шvлгэлсэн.
Бvтээлч хvнд зориг нь жаргал болдог. Хэдий мэргэн ухаантай, мэдлэг чадвартай ч хийхийг зорихдоо сэтгэлийн зориг дутваас ухааны сан хємрєг нь далай мэт баялгаа харамлан дутааж, зориг муутан жаргал эдэлж чадахгvй ээ. Суу билэгт Шекспир “Зориг эс хvрвэл ухаан эс хvрнэ” гэж сургасны учир ийм ажээ.
Зvрх зориг дутах, эргэж хургах, эргэлзэж болгоомжлох нь ямар нэг юм бvтээх гэж хvсэж мєрєєдєж яваа эрмэлзэл тэмvvлэлд чинь чєдєр тушаа болж, саад учруулна. Тиймээс залуус та нар аливаа vйлийг хйихдээ мохошгvй туйлбартай, няцашгvй хатан зоригтой байж, ухааны чадлаа дvvрэн ашиглахыг хичээцгээ.
Манай залууст би чадах болов уу гэсэн болгоомжлол тvгээмэл. Шийдэмгий зоригтой занг тогтоон баригч дотоод сэтгэлийн хvлээс нь болгоомжлол билээ. Хэт болгоомжлол зорилгоосоо няцах, чадвараа мохооход хvргэнэ. Болгоомжлох нь нэг талдаа сэтгэлгээний залхуурал мєн. Болгоомжлол гэдэг нь єєртєє болон ирээдvйдээ итгэх итгэлийн архаг хомсдол гэж vздэг хvмvvс байдаг. Болгоомжлол нь яв явсаар хvнийг зориггvй, туйлбаргvй болгох нь бий. Гэхдээ болгоомжлох нь бvхэлдээ муу зvйл биш ээ. Эрvvл саруул болгоомжлолыг, эмгэг архаг болгоомжлолтой хольж хутгаж, ад vзэж болохгvй. Эрvvл болгоомжлол нь ямар нэг шийдвэр гаргахдаа юм vзэгдлийн наад цаадахыг бодож цэгнэхэд тус болно. Ийм болгоомж эргэлзээ нь нинжин сэтгэл, зєн билиг, зєв мэдрэмжээс эх сурвалжтай байдаг. Дутуу бодож, буруу шийдэхээс сэрэмж сургамж болдог учир эрvvл болгоомж ач тустай. Эрvvл болгоомжтой хvнийг хашир егзєр хvн гэж хvндлэн vгийг нь сонсож, зєвлєгєєг дагадаг нь монголчуудад эртнээс уламжлагдаж ирсэн хэв ёсны нэг мєн билээ. Залуучууд Та нар элдэв шийдвэр гаргахдаа эрvvл болгоомжтой байж, эрдэм номд шамдахдаа эмгэг болгоомжийг таягдан хаяж, зориг золбоотой хичээнгvйлэн шамд. Эмгэг болгоомжлол дамжирвал айдас хvйдэс рvv хєтєлнє.
Єєртєє итгэлгvй хvн л аймхай хулчгар байдаг. “Алив муу чанарын дотроос адгийнх нь айж хулчийх явдал мєн”. Хийвэл бvv ай гэдэг. Аймхайчуул хvчээ vзэх, чадал заах, туршиж оролдох, бvтээж туурвихаас ямагт ухарч мохож, нийгмийн vйл амьдралд хvн шиг оролцох нь байтугай олигтойхон тэнvvн амьсгалж чадахгvй болтлоо доройтдог. Тэд vргэлж санааширч, ёстой санаа нь сансарт сачий нь хатавчинд хэвтэнэ. Аймхай учир амьдралд ганц ч зоригтой алхам хийж чадахгvй, уруу доройхон , гутруу гундуухан насаа элээх болдог юм. ийм дорой амьдралд єєрийгєє аваачиж хэрхэвч болохгvй.
Єєрийн хvчинд итгэх олох замд атаа, жєтєє, эргэлзэл тээнэгэлзэл, болгоомжлол, айх сvрдэх зэрэг олон саад бэрхшээл тохиолдож магад. Атаа хорсол нь муу санааны vр, бусдын чадал эрдэмд хордож мєчєєрхсєн хуудуутай сэтгэл юм. “Атаа хорсол бол тємєрийг идэх зэв” гэсэн vг бий. Атаа хорсол єєрєє гvтгэлэг бусармаг явдал, гэмт хэргийн vvсгvvр . “атаат хvн хэзээ ч баяр баясгаланг эдэлдэггvй”. Залуу хvн бусдын амжилтад атаархан жєтєєрхєх бус баярлах, дэмжих цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой. Хvний сайн чанарыг олж харж тусган авч чаддаг, тvvнийг ухаан бодолдоо шингээхсэн гэж чин зvрхнээсээ эрмэлзэх бодолтой хvн єєрийн хvч чадалдаа итгэж, хийсэн бvтээсэндээ урамшиж, улам ургшлах зориг хvчийг олж авна. єєрийн сул талуудаа алхам алхмаар ялж сурах нь амжилтанд хvрэх урт аяны замд чинь найдвартай унаа хємєг болж єгнє. “Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч vзvvлжээ. Тэрбээр зургуудыг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бvтээж, ахиж дэвших бололцоогvй гэв. Эхнэр хvvхдээ тэжээхийн тулд єглєє 10 цагаас орой 18 цаг хvртэл єєр ажил хийх шаардлагатайгаа учирлав. Та єглєє 04-10 цаг хvртэл бvтэн зургаан цаг хvртэл юу хийдэг вэ?гэж асуухад залуу зураач “Унтдаг”гэж хариулав. Тэгвэл та зураг зурах биш, насаараа унтах тєєрєгтэй хvн байна л даа. Сайн зураач болъё гэж хvсэж мєрєєдєж яваа бол єглєє 04-09 цагийн хооронд байдаг, би зургаа энэ хугацаанд л зурж зураач болсон юм даа” гэж зєвлєжээ. Залуу зураач авьяс тєгєлдєр багшийнхаа алтан сургаалийг ёсчлон биелvvлж, сул талаа засаж залоуулан нэр алдартай зураач болж чадсан гэдэг. Залуус Та нар ч гэсэн єглєє эртнийн бvтээлч vеийг аль болохоор ашиглаж сурахыг хичээцгээ. Иймд дэглэмд суралцахын тулд зvтгэл оролдлого зайлшгvй чухал. “Гойд давуу чадвар хичээл зvтгэлээр л зєвхєн олгогдож байдаг. Гайхалтай авъяастай байвал хичээл оролдлого тvvнийг улам єндєрт єргєдєг. Чадвар нь бусдаас ялгарамгvй байлаа ч гэсэн зvтгэл оролдлого тэрхvv дутагдалтай талыг нєхєх учиртай. Хичээл оролдлогыг зєв зvг чигрvv чиглvvлж байвал ер тvvнээс хол гарахгvй. Зvтгэл оролдлого байхгvйгээр юуг ч олж чадахгvй ” гэж хэлсэн зvтгэл оролдлого шахан дайчилж байж, хvн тєрлхтєнд давтагдашгvй бvтээлээрээ бэлэг барьсан эрдэмт хvний vгийг залуус Та бvхэн тусган авч мєрдєєсэй гэсэн хvслээр дамжуулж байна. Зvтгэл оролдлоготойгоор хичээж чармайвал хэн ч хvсэж мєрєєдсєн том зорилгодоо хvрч чадна.
Үзэмж: 1330 | Оруулсан: suvdaa | Үнэлгээ: 0.0/0 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::КАЛИНДАР::..
«  Хоёрдугаар сар 2009  »
НяДаМяЛхПБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0