Баасан, 2024-04-26, 1:52 PM
Welcome Guest

"SANKARA"

..::Сайт меню::..
..::Дэд меню::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::Санал асуулга
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::Чаат:::...
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Малайзад хөнөөгдсөн Ш.Алтантуяа агсны хэргийн талаар Оросын тагнуулынхан ноцтой баримт дэлгэнэ
Малайзад хөнөөгдсөн Ш.Алтантуяа агсны хэргийн талаар Оросын тагнуулынхан ноцтой баримт дэлгэнэ
8:22 AM
Малайзад хөнөөгдсөн Ш.Алтантуяа агсны хэргийн талаар Оросын тагнуулынхан ноцтой баримт дэлгэнэ
Одоогоос хоёр жилийн өмнө Малайзад бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр хүүхдийн эх монгол бүсгүй Ш.Алтантуяа агсаны хэрэг энэ өдрүүдэд эцэслэн шийдэгдэх гэж байна. Хэргийн захиалагч гардан гүйцэтгэгч хамсаатнууд илэрхий энэ хэргийн хувь заяаг шударга хуулийн дагуу эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь улс төр бизнес дамнасан нарийн учир зангилаатай холбоотой. Тус улсын шадар сайд Нажиб Разакын шууд оролцоотой нь бараг нотлогдоод байгаа энэ хэрэгт голлон захиалагч Багинда эхнэрийн хамт шалгагдаж байгаа билээ. Хэрэг гарсаны дараагаас монгол бүсгүй мөнгө нэхэж дарамталсан гэдгээр шуугиулж байсан нь сүүлийн үеийн байдлаар улс дамнасан зэвсгийн хууль бус наймаатай холбоотой болох нь баримтаар нотлогдож байна. Багаасаа Орос школоор хүмүүжсэн, англи хэлэнд гарамгай монгол бүсгүйг Франц, Малайзын хоорондох зэвсгийн хууль бус наймаанд ашигласан нь ар араасаа олон эрх ашиг аюул занал дагуулсан байна. Талийгаачийг Разак Багиндатай амрагийн холбоотой гэсэн ойлголт Малайз Монгол хоёр орон даяар тархаад байгаа ч хэргийн учир зангилаа өөр зүгээс тайлагдаж мэдэх баримтыг Оросын тагнуулынхан шаардлагатай бол шүүх хуралд дэлгэх боломжтойгоо мэдэгджээ.

Энэ нь Францад талийгаач Малайзын шадар сайдын эхнэртэй хамтдаа музей үзэж байгаа дүрс бичлэг бөгөөд хамтдаа явсан зэвсгийн наймааны баримт болох юм    байна. Интернэтээр энэ хэргийн талаар санаатай санаандгүй маш олон дэгс мэдээлэл хуурамч фото цацагджээ. Малайзын засгийн газар нэр нөлөө бүхий улс төрчид   оролцсон энэхүү захиалгат аллагын эздийг шударгаар шүүж хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй байна. уг хэрэгт захиалагч гэгдэх Р.Багинда болон хэргийг гардан үйлдсэн хоёр цагдаагийн ажилтан өнгөрсөн хугацаанд хоригдсон юм. Талийгаач бүсгүйн өмгөөлөгч Карпал Сингх болон аавынх нь сэжиглэж байгаагаар энэ нь зүгээр ч нэг хүн амины хэрэг бус давхар үйлдэгдсэн олон хэрэг байж болох талтай. Хоёр цагдаагийн ажилтан залуу бүсгүйг буудлаас нь хүч хэрэглэн авч яваад, түнэр харанхуй ойд аваачиж үнэт эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар хүчиндэж, С4 тэсрэх бөмбөг биенд нь зүүж дэлбэлэн амийг нь хөнөөсөн хэмээн тэд сэрдэх бас магадлалтай.

Мөн талийгаачийг амьд дэлбэлсэн үү, хөнөөчихөөд дэлбэлсэн үү гэдэг нь ч хуулийнханы ур чадварыг шалгасан асуудал болоод байгаа юм. Ямартай ч цэл залуухан хоёр хүүхдийн эх монгол бүсгүйн харийн оронд зэрлэгээр хөнөөгдсөн энэ хэргийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Улс төр, бизнесийн ашиг сонирхолын золиос болсон гэж талийгаачийн аав С.Шаарийбуу үзэж байгаагаа шүүх хуралд мэдүүлэг өгсөн бололтой. Тэрээр одоо ч хэргийг эрх мэдэлтнүүдийн эрх ашигт нийцүүлэн шийдэхгүй гэдэгт итгэлтэй байж чадахгүй байгаагаа хэвлэлээр ярьсаар байгаа. Малайз, Франц хоёр улсын хоорондох    зэвсгийн наймаанд ОХУ зуучлагчаар оролцсон бөгөөд тэдний тагнуулынханы гүйцэтгэх ажил тус хэргийн хувь заяанд ихээхэн үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд талийгаачийн аав болоод өмгөөлөгч нь ийм хэмжээний нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй байсан билээ. Хууль эрхзүйн тогтолцооны хувьд манайхаас тэс ондоо олон дахин буцаж уртаар сунжирч байсан эл хэргийн эцсийн шийдвэр Малайз улсын дэлхийн тавцан дахь нэр хүндээр дэнчин тавин хүлээгдэж байна. Манай улсын төр засаг бас анхаарал тавьж шударгаар шийдэх хүсэлт удаа дараа гаргасан энэ аймшигт хэргийн зангилаа үнэн мөнөн нь удахгүй тодорч харгис алуурчид хуулийн цээрлэл хүлээнэ гэж талийгаачийн ар гэр, элэг нэгт Монгол ахан дүүс нь найдлага тавьж байна.  



Меню: Хар, Шар сонин хачин | Үзэмж: 3738 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 2
2011-01-04
2. Boss [Entry]
ta nar negniigee yah gej ingej bdagiin. oor orond ochood mongolchuud ni inged uheed bwal manai mongolchuud yaj hogjin dewjih ym.mongoo chamd gej helehed hun oortoigoo adilhan setegdeg ym sh dee. tiim bolohoor chii ooroo ...! BIE BIENEE HAIRLAY MONGOLCHUUD AA!!!

2009-06-03
1. Мөнгөө [Entry]
Xoxi chinne muu teneg mongol yashka xoxii sht..Eniig xen orvddog yum


Name *:
Email *:
Code *:
..::Нэвтрэх::..
..::Мэдээний калиндар
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::Хайх::..
..::Найз сайтууд::..
..::Статистик::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0