Даваа, 2024-04-29, 3:03 PM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
....::::ЧААТ::::....
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 7 » Аваргуулын Лиг
Аваргуулын Лиг
12:39 PM
Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгүүдийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд явагдлаа. МанЮ -Селтик ,Арсенал -Фенер, Реал - Юве гээд олон сонирхолтой тулаан өрнөсөн бөгөөд эдгээр тоглолтуудын дүнг танилцуулья. Аваргуудын лигийн тавдугаар тойргийн тоглолтууд ирэх 25 ,26 -ний өдрүүдэд явагдах ба тэр тойрогт ямар багууд хэсгээсээ гарах нь бараг тодорхой болчи байх гэж бодож байна. Альброг (Дани) 2 : 2 Виллареал (Испани) (Курть ,Дуе) , (Росси ,Франко) ‘Бид дараагийн шатанд бараг л шалгарчихлаа ,энэ эрчээрээ яваад байвал нэг их төвөг учрахгүй байх’ гэж Шар шумбагчдын босс Мануел Пелегрини онцолжээ. Мөн ‘одоо үлдсэн тоглолтоос оноо цуглуулах л хэрэгтэй байна. Гэхдээ бүх юмыг тийм амараар үзэж болохгүй ,яагаад гэвэл Улаан чөтгөрүүдийн талбай гэдэг хэзээд хүнд байдаг ‘ гэжээ. Данийн клубын хувьд найдвар нэгэнт тасарсан ч ,хүчтэй өрсөлөгчдөө нилээдгүй төвөг удаж чадлаа. Өмнөх 6 - 3-р ниргүүлж байснаа бодвол тэд тун нямбай үзсэн ба ялангуяа гоолын эзэн Курть ,Дуе нарын хичээл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Селтик (Шотланд) 1 : 1 МанЮ (Англи) (Мкдоналд) ,(Гиггс) Өөрийн хөгжөн дэмжигчид ,фенүүдийнхээ өмнө Ногоон эрдэнэс ялах гэж үнэхээр хичээлээ. Энэ нь ч санаснаар нь бүтэж байлаа. Гэтэл цаг дуусахаас 6 минутын өмнө Гиггс тэнцээний гоолыг оруулснаар Английн төлөөх тулаанд хэн нь ч ялсангүй. Гордон Строхан тулааны дараа : ‘Хэрвээ жоохон ,жоохон л аз ивээсэнсэн бол би ялах байлаа. Гэхдээ би тоглогч нараараа бахархаж байна. Биднийг жоохон хүүхдүүд биш жинхэнэ эрчүүд гэдгийг хүн бүр харсан байх’ ‘Жинхэнэ эрчүүд л ингэж тулалддаг юм’ гэжээ. ‘Хэрвээ бид бүрэн бүрэлдэхүүнээрээ орсон бол үр дүн арай л өөр байх байсан. Одоо манайх гол гурван тоглогчоо гэмтлийн эмнэлэг рүү үдчихсэн байгаа ,харин МанЮ бидэн шиг байдалд байсан бол яаж тоглох байсан болдоо’ гэжээ. Фергусоны цэргүүд одоо Виллареал -д ялагдахгүй байхад л дараагийн шатанд шалгарах боломжтой байна. МанЮ : Фостер ,О ‘Ши ,Видич ,Фердинанд ,Да Силва (66′ Эвра) ,Нани (46′ Бербатов) ,Каррик ,Флетчэр ,Роналду ,Гиггз ,Тевез (71′ Рүүни) Т/т - тоглосон тоглолт я - ялалт т - тэнцээ ял - ялагдал о.г - оруулсан гоол а.г - алдсан гоол г.з - гоолын зөрүү баг Т/т я т ял О.г А.г г.з оноо Manchester United 4 2 2 0 7 1 +6 8 Villarreal 4 2 2 0 9 5 +4 8 Celtic 4 0 2 2 1 5 −4 2 Aalborg BK 4 0 2 2 5 11 −6 Фиорентина (Итали) 1 : 1 Байерн (Герман) (Мут) ,(Боровски) Дахин хүчирхэгжээд байгаа Флоренсчүүд Европын тавцан арай л хүч дутаж байна. Үнэнийг хэлэхэд тэдэнд ялах боломж байсан. Харамсалтай нь аз гээч зүйл ивээсэнгүй ээ. Бэртлээс эргэн ирсэн Муту ,болон сери а -д 2 тоглолтонд торгуулаад байсан Жила хамтдаа гараанд гарч муугүй хөл нийлж байв. Нэн ялануя Итали эрийн хүчин чармайлтыг үнэлэх хэрэгтэй. Статистик үзүүлэлтээр бол тэдэн дараагийн шатанд шалгарахад ун бага боломжтой мэт байгаа ч Муту эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Байерны хувьд Оливер Каны орыг залгаж буй Ренсин үнэхээр супер байж багаа олон удаа аварсан ба эсрэгээрээ тэдний урд тал ямар ч ажиллагаа байсангүй. Поольди ,Клозе нарын хувьд тэдний өдөр биш ажээ. Фиорентина : Фреи ,Гобби ,Гамберини ,Даниели ,Заури ,Монтовило ,Фелипе ,Кузманович (79′ Освалдо) ,Сантана (63 ‘ Алмирон) ,Жилардино ,Муту Байерн : Ренсин ,Зе Роберто ,Демичелс ,Лусио ,Оддо ,Рибери ,Ван Боммел ,Боровсли ,Шванштайгер (79′ Крос) ,Подолски (88′ Оттл) ,Клозе Олмпик Лион (Франц) 2 : 0 Штеа (Румын) (Жуниньо ,Ревелиери) Эхний тойрогт харагдаагүй Лион одоо л хуучин байрандаа эргэн ирж байна. Лионы гандан бууршгүй ахлагч Жуниньо л багаа чирсэн хэвээр. Эхний хагас өндөрлөхөөс хэдхэн минутын өмнө түүний чөлөөт цохилт Зарата -н хаалганд орсон ба цаг дуусах мөчид Делгадо -н жигүүрээс хаясан дамжуулалтыг Ревелиери алдсангүй. Ингээд тэд хэсгээ тэргүүлж эхэллээ. Ирэх Виола -тай хийх тулаанд ердөө тэнцэхэд л Лион хэсгээсээ гарах болзлоо хангах ажээ. Харин Румынчууд хүчирхэг Байерн -н буулгаж авахаас өөр сонголт үлдсэнгүй ,үгүй бол тэд юу ч үгүй хоцорно. Т/т - тоглосон тоглолт я - ялалт т - тэнцээ ял - ялагдал о.г - оруулсан гоол а.г - алдсан гоол г.з - гоолын зөрүү баг Т/т я т ял О.г А.г г.з оноо Lyon 4 2 2 0 10 6 +4 8 Bayern 4 2 2 0 6 2 +4 8 Fiorentina 4 0 3 1 3 6 −3 3 Steaua 4 0 1 3 3 8 −5 1 Арсенал (Англи) 0 : 0 Фенербахче (Турк) Өнгөрсөн жил шуугиулж байсан Фенер хаачаа вэ ? ,4 тойргийн дараагаар тэд хэсэгтээ хомоол хамж байна ,өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн нь нэг их өөрчлөгдөөгүй л юмсан. Ирэх тойрогт тэд Портутай тоглох ба эндээс бүтэн оноогоо авч чадахгүй бол найдвар бүрмөсөн тасарна гэсэн үг. Буучдын хувьд ч сүүлийн үед бас л асуудалтай байгаа. Венгер ‘Бид зоригтой тоглох хэрэгтэй гэж тоглогчдоо дэмжиж байсан ч ,бага зэрэг аз дутсаны дээр Волкан Демеирил ч тэдний энэ тэнцээнд нөлөөлсөн нь тодорхой. Арсене Sky Sports -д өгсөн ярилцлагандаа ‘Хэсгээсээ гарах болзлоо эртхэн хангах нь бидэнд хэрэгтэй,лигийн тоглолтдоо анхаарлаа хандуулахаас гадна зарим тоглогчдоо ч туршиж үзэх боломж олдож байна’ гэжээ. Арсенал : Фабиански ,Клиши ,Силвистр (82′ Сонг) ,Туре ,Доуроу ,Насри ,Фабрегас,Рамсеи (59′ Диаби) ,Денилсон ,Бендтнер (60′ Вела) ,Ван Перси Динамо (Украйн) 1: 2 Порту (Португал) (Милевски) , (Роландо ,Гонзалез) Ялалтын гоолын эзэн Лучо баяраа хэтрүүлсэн тэмдэглэж талбайгаас хөөгдсөн ба тэрээр ирэх тоглолтыг өнжих нь. Харин Киев -н баг талбайдаа тийм ч муу байсан гэвэл үгүй. Диакате ,Эл Хаддоури нар үүргээ тун гарамгай биелүүлж эсрэг багийнхаа довтлогчдыг маш сайн барьж байлаа. Хоёрдугаар хагаст сэлгээгээр орж ирсэн Халк хэмээх залууг дур;далгүй өнгөрч болохгүй. Порту -н Бразил довтлогч тэрээр орж ирсэн дауйдаа л уур амьсгалыг өөрчилж маш идэвхтэй байсны хүчинд ,баг нь ялсан гэж хэлж болно. Т/т - тоглосон тоглолт я - ялалт т - тэнцээ ял - ялагдал о.г - оруулсан гоол а.г - алдсан гоол г.з - гоолын зөрүү баг Т/т я т ял О.г А.г г.з оноо Arsenal 4 2 2 0 10 3 +7 8 Porto 4 2 0 2 5 7 −2 6 Dynamo Kyiv 4 1 2 1 3 3 0 5 Fenerbahзe 4 0 2 2 3 8 −5 2 Бате (Беларус) 0 : 2 Зенит (ОХУ) (Погребняк ,Данни) Зенит -чүүд Бате -н талбайгаас маш чухал ялалтаа авсны хүчинд дараагийн шатанд шалгарах найдвартайгаа үлдаж чадлаа. Үүнд Реал -н ялагдал ч мөн нөлөөлж байна. Тоглолтын 73 дахь минутаас тэд хүн дутуу тоглосон ч ,төгсгөлөө сайн хийж ялалт байгууллаа. Дик Адвокат : Өмнөх тоглолтонд тааруухан үр дүн үзүүлсэн ч гэлээ тэндээсээ дүгнэлт хийж бид сайн тоглолоо ,багийнхандаа баярлаж байна’ гэжээ. Реал Мадрид (Испани) 0 : 2 Ювентус (Итали) (Дель Пиеро - 2 ) Одоо 33 настай гэхэд Дель Пиеро залуусыг ичээхээр тоглолтыг үзүүлж байна. Гайхалтай. Ихэнх шинжээчид ийм зүйл болно гэж төсөөлөөгүй болов уу. Бэртэл гэмтлээр дүүрэн ,дөнгөж хямралын байдлаасаа гарч байгаа Хуучин ноёд -с яаж ч бодсон Эзэн хааны баг давуу байдалтай байсан. Бүр талбай дээрээ шүү. Бернд Шустер : Тэд маш ашигтай ажиллалаа , олдсон хоёр боломжоо л чулуу болгосон өөр илүү зүйл байгаагүй. ‘Аз зүгээр л аз бидний талд байсангүй ,заримдаа иймэрхүү зүйл байх шүү дээ’ ‘Би багийнхаа тоглолтонд сэтгэл хангалуун байна ,бид ялах хэмжээний тоглолт үзүүлсэн ,бидний ялагдал ямар ч тактикийн алдаанаас болоогүй гэж бодож байна’ гэжээ. Юве -н хамгаалалтын шугам энэ өдөр тун сайн байсан ба Меллберг ,Чиеллини ,Логратггли нарын хичээл зүтгэл энэ ялалтан тун их нөлөөлсөн. Бүтэн 2 жилийн дараа Аваргуудын лигтээ эргэн ирээд буй Юве хэсгээ 10 оноотой итгэл төгс тэргүүлж байна. Реал : Касийяс ,Рамос ,Каннаваро ,Хайнз (81′ Ван дэр Ваарт) ,Марсэлө ,Диарра ,Гути ,Шнайдер (54′ Игуайн) ,Дренте ,Раул ,Ван Нистелрой 81′ (Савиола) Ювентус : Меннингер ,Мелльберг ,Чиеллини Молинаро ,Марчионини ,Тиаго ,Сиссоко ,Недвед ,Дель Пиеро (93′ Де Цегли) ,Амаури (83Ь Якуйнта) Т/т - тоглосон тоглолт я - ялалт т - тэнцээ ял - ялагдал о.г - оруулсан гоол а.г - алдсан гоол г.з - гоолын зөрүү баг Т/т я т ял О.г А.г г.з оноо Juventus 4 3 1 0 7 3 +4 10 Real Madrid 4 2 0 2 5 5 0 6 Zenit 4 1 1 2 4 4 0 4 Belarus BATE 4 0 2 2 3 7 −4 2 Аваргуудын лиг - Мэргэн буучид нэр баг гоол тоглосон минут Бербатов Манчестер Юнайтед 4 203′ Месси Барселона 257′ Жеррард Liverpool 307′ Дель Пиеро Ювентус 383′ Мантзиос Панатинайкос 3 172′ Агуеро Атлетико 216′ Ллоренте Виллареал 237′ Адебаёр Арсенал 266′ Коерманс ПСВ 300′ Бензема Лион 351′ Ван Ниселрой Реал Мадрид 352′ Нианг Марсель 356′ Вучинич Рома 354′
Үзэмж: 1471 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 0.0/0 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::КАЛИНДАР::..
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0