Даваа, 2024-04-29, 12:39 PM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
....::::ЧААТ::::....
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 7 » НБА-ын анхны ази, Анхны монгол туургатан аварга
НБА-ын анхны ази, Анхны монгол туургатан аварга
12:42 PM
Одоогийн Азийн хамгийн шилдэг сагсчин хэн бэ гэвэл Яао гэж бараг бүгд нэгэн дуугаар хэлнэ байх. Яаог НБА-д орж алдар нэрээ түгээхээс өмнө Азийн сагсан бөмбөгийн нүүр царай болж байсан нэгэн залуугийн тухай өгүүлэх гэж байна. Түүнийг Монголчууд андахгүй. Энэ Өвөр Монгол залуугийн нэрийг Мөнхбаатар гэдэг бөгөөд харин гадаад ертөнцөд Mengke Bateer хэмээдэг. Мөнхбаатар хэмээх энэ залуу 1975 онд Өвөр Монголын Ордос хотод төржээ. Тэр багаасаа өсгөлүүн хүүхэд байсан. 8 настай байхад нь л түүнийг ангийнхантайгаа хамт зогсож байхад багштай нь андуурч байсан тухай ч байдаг. Багаасаа сагс тоглож амжилт нь хурдан ахисаар Бээжингийн Нугаснууд багт хүчин зүтгэхээр иржээ. Шигшээ багтаа дөнгөж 18 насандаа элсэж байсан ба Хятадын шигшээгийн ирээдүйн лидер гэж хүн бүр ярьж байжээ. 19 насандаа буюу 1994 оны Азийн наадамд анх шигшээ багаа төлөөлөн оролцсон байна. Харин 1997 онд шигшээ багаасаа хасагдсан байна. Түүний товч намтар дээр хасагдсан шалтгааныг “сахилга батын асуудлаар” гэж тэмдэглэжээ. Гэр рүүгээ олон дахин яваад бэлтгэл таслаад байсан тул ийнхүү донгодсон нь энэ. Тар Хятадын шигшээд эргэн ирээд багийн лидер үндсэндээ болсон ба Ван Жижигийн хамт явдаг Цагаан хэрэм гэж нэрлэгдэх болсон. Багийн анд Ван Жижи нь 1999 оны драфтаар НБА-д орж анхны Хятад НБА-ийн тоглогч болсны дараа түүнийг НБА-д орох тухай ч бас хүмүүс ярих боллоо. Тэр НБА-ийн багуудтай хамт бэлтгэл хийж, бүр Финикс Санс багийн хамтаар Европоор аялан тоглолт хийжээ. 2001 оны улирлын өмнөх цугларалтыг Денвер Наггетс багт хийж НБА-д орох мөч нь ойртсоор байлаа. Тэр хоёр тоглолт хийн багаасаа хасагдсан ч аз болж Раэф ЛаФренцээ явуулсан Денверийн шижир алтнууд түүнийг элсүүлэх хэрэгтэй болж НБА-д мөрөө гаргасан хоёр дахь Хятад болжээ. Тэр үүний дараа НБА-ийн гарааны бүрэлдэхүүнд гарсан анхны Ази тоглогч болоод амжсан. Тэр 2002 оны Индианад болсон дэлхийн аваргын үеэр АНУ-ын шигшээтэй тоглох үеэр 19 оноо авч багаа тэргүүлсэн нь Грег Поповичд таалагдаж түүнийг багтаа элсүүлсэн. Тэр багтаа төдийлэн үүрэг гүйцэтгэхгүй байсан хэдий ч хамгийн гол амжилт нь ирэх зун нь тохиолдоэ багийн хамт НБа-ийн аварга болж тэр өөрөө анхны НБА-ийн аварга Ази тоглогч болжээ. Үүнээс хойшТоронто Рэпторс, Нью Йорк Никс зэрэг НБА-ийн багуудаар тогложээ. 2004 оноос НБА-ийн хөгжлийн лигт тоглож сарын шилдэг тоглогчийн шагналыг мөн хүртсэн. Удалгүй нутаг буцаж төрөлх Бээжингийн нугаснууд багтаа очсон юм. Өдгөө Шинжааны Нисдэг барнууд багт хүчин зүтгэж байна. Түүний тоглолтын гол онцлог бол биеийн хүчний тоглолтыг сайн хийдэг ба самбарт баргийн хүнд бярдуулахгүй. Үүнээс гадна Сабонис мэт оновчтой дамжуулалтыг сайн өгдөг онцлогтой. Түүний НБА-д удаагүй, зохицоогүй гол шалтгааныг хурд гэж үздэг бөгөөд өдгөө Хятадынхаа лигт тогтмол тоглолтоо үзүүлсээр байна. НБА-ийн аварга хэмээх цол хүртсэн тэр олон Монголчуудад Монгол цусны хүн бас чаддаг юм байна гэсэн итгэлийн өгсөн нь дамжиггүй.
Үзэмж: 1164 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::КАЛИНДАР::..
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0