Даваа, 2024-04-29, 5:05 PM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
....::::ЧААТ::::....
200
Main » 2009 » Хоёрдугаар сар » 8 » Цагаан сарын өнгийг хэрхэн тодохойлов.
Цагаан сарын өнгийг хэрхэн тодохойлов.
11:07 AM

Яадгийн бэ, мөнгөгүй золгож бэлэггvй шинэлье

http://factnews.mn/images/news/tsagaan-sar4.jpgУрин цаг наашилж хаврын уур орох улирал эхэллээ. Уртаас урт vргэлжлэх хаврын өдрvvдийн эхлэлийг тvvчээлсэн монгол тvмний баяр цагаан cap болоход хэдхэн хоног vлджээ. Хааяагvй хэвийн боовны сурталчилгаа хөвөрч, vнэр нь хамар цоргионо. Ууц, өвчvv тэргvvтний vнэ ханш хандтай гэж жигтэйхэн. Баярын төсвөө бодсон эзэгтэй нар хормойгоо ардаасаа нөхөх vv, урдаасаа нөхөх vv хэмээн орлого, зарлагаа сэтгэнэ. Эгзэгтэй энэ vед "ноён" долларын ханш "намайг хэн хэлж, нохой хэн саах вэ" гэх аятай өссөөр 1500 төгрөгт хvрээдхэв. Америк "ногоон"-д толгойгоо мэдvvлсэн зах зээл ганхаж, овжин наймаачид бараа бvтээгдэхvvнийхээ vнэ ханшийг хөөрөгдөж эхэллээ.
Санхvvгийн хямрал хаа сайгvй тороо татаж байхад цагаан cap ийн хамар дор тулчихав. Хоёр их хөршийн зах зээлээс дэндvv хамааралтай оршдог Монголд дэлхийн санхvvгийн хямрал улсын болоод өрхийн эдийн засагт хvндээр тусч байна. Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд ажилгvйдэлд өртөж, ар гэртээ гуйвуулдаг доллар нь эрс багасчээ. Энэ мөнгө дотоодын эдийн засгийн долларын эргэлтэд багагvй хувь нэмэр оруулдаг билээ.

Долларын ханшийн савлагаа төгрөгийн ханшийг улам vнэгvйдvvлж, бараа бvтээгдэхvvний vнэ өсөөд байхаар иргэдийн авдаг хэд аманд ч, хамарт ч хvрэхтэй, vгvйтэй. Ахмад настнууд өвлийн тvлээ тvлшээ базаахаар олонхи нь тэтгэврийн зээл авч, малчид хvvхдийнхээ сургалтын зардлаас эхлээд өөр бусад зvйлд малаа барьцаалан банкнаас зээл авсан гэхчилэн нийтийн амьдрал нэлэнхvйдээ мөнгө санхvvгийн гачаалтай буй. Харин цагаан cap хэмээх нvсэр баяр угаас нимгэн хэтэвч рvv тонгойгоод байдаг, яах вэ?
Жилийн жилд л vрэлгэн зардалтай цагаан сарыг хэн хvнгvй шvvмжлэн ярьдаг ч нийтийн жишгээр ашдын бэлэг юугаа бодон дор дороо боломжийнхоо хэрээр л баярладаг.

Хэл ихтэй эл баярын төсөв мөнгийг уух шиг л болдог. Хараад байхад төсөрхөн хийж болмоор ч зарим нь дэндvv баярхаж, аагархах нь бий. Зиндаархаж, цамаархсан байдал нэг л мэдэхэд нvсэр баярын жишгийг тогтоож орхисон байна. Тухайлбал ахмадуудтай мөнгө барьж золгодог "ёс"-ыг хэн гэгч хэзээнээс санаачилсныг бvv мэд. Хотынхноос эхэлсэн "ёс" болох нь тодорхой харагддаг. Сонсох нь ээ, хуучин цагт ахмадуудтайгаа хадаг барьж л мэндийг нь асуудаг байсан гэх. Гэхдээ одоо ч хөдөөгvvр хотынхон шиг данагар данагар мөнгө бариад золгоод байдаггvй. Мөнгө барьсны хэмжээнд нь тааруулж бэлэг өгөх гэж ядаад байдаггvй. Хотынхон л уг чанараараа өрсөлдөх мэт ийм нэгэн жишиг тогтоочихсон нь vнэн.

Мөнгөтэй золголтоос болж залуу гэр бvлvvд багагvй "хохирол" амсдаг. Амьтны vрийг алаг vзэлтэй биш гэдэгчлэн эхнэр, нөхөр хvртэл өөр өөрийн аав, ээж, ах дvvст барьцалдан барьцалдан мөнгөний тоогоо ихэсгэнэ. Жаахан хvvхдvvд ч хоорондоо мөнгөтэй золгоно гэж тоглоцгоох болж. Өдгөө мөнгөний золголтод тавтын улаан дэвсгэрт энгийрхэж, аравт, хорьт голлож, "ноён" доллар золгогчийн зиндааг таниулж байна. Ингээд бодохоор монголчууд маань харин ч баян, өгөөмөр хvмvvс мэт. Мөнгөтэй золголтод настайчууд дуртай. Дуртай ч байлгvй яахав, хvн зvгээр мөнгө өгч байхад чинь. Цагаан сарын зардлын ихэнхийг "иддэг" бэлэг хэмээх нөгөө "ёс" нь золголтын мөнгөтэй ихээхэн хамааралтай. Гайгvйхэн мөнгөтэй золгодог баян нөхрийн нэр айл бvхний бэлэг өгөх хvмvvсийн нэрсийн жагсаалтад дээгvvр бичигдэнэ. Мэдээж бэлгийн хариу чанартай, чансаатай байх ёстой. Зах зээлжсэн монголчуудын цагаан сарын "хууль" ийм. Хэдэн жилийн өмнө 20000-тын ногоон дэвсгэрт гарахад зарим нь айж, "эхнэр аав, ээжтэйгээ заавал 20000-таар золго гэж аашлаад байна. Одоо 20000-таас өөр дэвсгэрт битгий гараасай" гэж шогширсон тухай болсон явдал ч юм уу онигоорхуу юм яригдаж л байсан.

Өнөөдөр хvнсний захуудад ууц 80-120 мянга гэж байна. Олзуурхууштай нь хvмvvс цагаан сараар архи дарс уух нь багассан сайн тал ажиглагдах болсон. Тэгээд ч архины vйлдвэрvvд vнээ нэмсэн байна лээ. Архи ямар хоол биш гашуун усанд мөнгө зориулахаа багасгахыг дашрамд уриалахад гэмгvй. Цагаан сарын бусад хоол хvнсэнд зориулах мөнгийг орхиё, идэж уулгvй яахав. Харин зочдын гар цайлгах бэлгэнд хамаг мөнгө явчихдаг гэм бий. Шvvмжлэлийн бай болсон бэлэгний чанар арай чанаржиж байгаа нь хvмvvсийн ухамсар, амьдралын төвшин ид зах зээлд шилжиж байх тэр vеийнхнээс хамаагvй дээрдсэнтэй холбоотой биз.

Гэхдээ л Эрээний хятад бараанд мөнгөө урсгаж байснаас хvvхдvvдийнхээ гарыг цайлгаад болчихмоор санагдах юм. Цагаан cap нийтийн л баяр юм чинь нийтээрээ сайнгvй байгаа санхvvгээ бодсон ч тэр мөнгөгvй золгож, бэлэггvй шинэлээд vзвэл яасан юм бэ? Саяхан Ховд аймгийн Засаг дарга малчдын гар дээр бэлэн мөнгө байхгvй, нийт нутгийн хэмжээнд цас зудтай байгаатай холбогдуулан цагаан сарыг архигvй, бэлэггvй тэмдэглэхийг vvрэг болгосон байна лээ. Засаг даргын энэхvv саналыг сумдын Засаг дарга нар, малчид талархан дэмжиж байгаа бөгөөд мөд тохиох эмэгтэйчvvдийн баярыг ч нvсэр тэмдэглэхгvй байхаар шийдэцгээсэн байна. Болж л байгаа биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд Сангийн сайд хvртэл ийм vvрэг өгч болохгvй гэж vv?

Монголчууд чинь бас нэрэлхvv зантай. Цагаан сараар мөнгөтэй золгож, бэлгэнд байдгаа барах дургvй мөртөө л "хvн амьтан муу хэлнэ" гээд л өр шир тавин баярлацгаадаг. Тэгэхээр нэгэнт дээрээс vvрэг өгөөд уриалбал нийтийн жишиг гээд сууж байхад ч амар.
Хvн гэгч аливаад амархан дасамтгай, мартамхай. Өмнө нь цагаан cap, бусад баяр ёслолыг ингэтлээ сvржигнэж тэмдэглэдэггvй л байсан биз дээ. Тvvнийгээ мартчихаад хөөрцөглөж байгаачлан одоо л нэг хэмнэлт гаргаад нийтээрээ татгалзчихвал дараа дараагийн ол он баярт сайхан жишиг болох бус уу

 

Үзэмж: 1116 | Оруулсан: suvdaa | Үнэлгээ: 0.0/0 |
Санал: 0

Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::КАЛИНДАР::..
«  Хоёрдугаар сар 2009  »
НяДаМяЛхПБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0