АНУ-ын Ерөнхийлөгч
Ж.Бушийн "Барни" хочтой шотланд-терьер
"Ройтерс" агентлагын сэтгүүлчийн
гарыг хазсан байна. "Ройтерс"-ын
сэтгүүлч Жон Деккер Цагаан ордны гадаа
салхилж явсан "Барниг" илэх гэтэл
хурууг нь тас хазжээ. Үүнийг дүрс
бичлэгийн камертаа буулгаж амжсан
сурвалжлагч уг бичлэгийг Үоutubе сайтад
тавьсан аж. Тэргүүн хатагтай Лора Буш
"Манай нохой папараци нараас залхаад
сүүлийн бүр ярдаг болоод байгаа юм"
гэв.
Цагаан ордны эмнэлгийн
тусламжийн алба сэтгүүлчийн гарыг боож,
долоо хоногийн турш антибиотик уухыг
зөвлөлөө.
Цагаан ордон руу нүүхдээ
охиддоо гөлөг авч өгнө хэмээн Б.Обама
амлаад буй. Арван настай Малиа охин нь
тоосны харшилтай тул Обама үс ноос
багатай нохой сонирхож байна.