|
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Олимпийн аваргад машинаа "зээлдүүлсэн" нь...
Олимпийн аваргад машинаа "зээлдүүлсэн" нь... | 8:30 AM |
Олимпийн аварга Н.Түвшинбаяр өчигдөр Төрийн ордонд Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар, гавъяат тамирчныхаа цолыг авсан. Тэрбээр төрийн ордонд ирэх,
Баянгол зочид буудал явахдаа дэлхийд алдартай брэнд, чамин тансаг Rolls
Royce – ыг хөлөглөж олны нүдийг хужирласан. Олимпийн аваргад үйлчилж буй энэхүү
ганган тэрэг нь УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын машин
бөгөөд тэрбээр олимпийн аваргыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд
газардахад Монголын жүдо бөхийн холбоо гэх бичиг бүхий Hummer Limousine –ээрээ угтаж байсан бол хотод Rolls
Royce – оороо үйлчилж байна.
Манай зурагчны дуранд нэгэн сонирхолтой агшин өртсөн нь УИХ-ын гишүүн
Х.Баттулга машинаа олимпийн аваргад түр “зээлдүүлж” харин өөрөө хотын гудмаар хээв нэг алхалж
явна. Тэрбээр өчигдөр Ардчилсан намын байрнаас гараад “Баянгол” зочид буудал
руугаа явж байгаа зургийг та харж байна.
|
Меню: Мэдээ, мэдээлэл | Үзэмж: 1368 | Оруулсан: sankara
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
..::Статистик::.. |
Нийт сүлжээнд байгаа : 1 Зочин: 1 Хэрэглэгчид: 0 |
|