Цагтаа ч залуусыг татаж л явсан "Номин талст"-ынхан
тарж бутарч, тус тусын мөрөө хөөх болсон ч зарим нь "Бид тараагүй" гэж ярих дуртай.
Харин Хаянаагийн тухайд "Биднийг ямар цавуудчихсан биш. Насаараа цуг явна гэж худлаа" гэх ухааны юмыг ярьдаг. Ямартаа ч
тэрээр уран бүтээл гэхээсээ улс төрд шунан дурлаж, болж өгвөл бүр
шумбачих гэсэн ч нэг л эвээ олж өгөхгүй явааг
мэдэх хэсэг нь ярьдаг.
Мань эр "МАСЗХ-нд гишүүнээр элсэж, улмаар бэлтгэгдсэн боловсон
хүчний дүрээр МАХН-ын ах нарынхаа хайр ивээл дор, улс төрд орох гэж овоохон зүтгэсэн
ч барцадтай юм болж МАСЗХ-ны нэр хүнд ч
шалдаа унаад байгаа. Гэсэн ч Хаянаа гандан буурахгүй гүрийж орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлээд
байна. Үнэнийг хэлэхэд Монголын улс төрийн тогоо зүсэн зүйлийн улсуудаар дүүрч, эгээтэй л амьтны хүрээлэнгийн дүр төрхийг
олчихоогүй байна. Мань эрийг ч энэ зүүлэг тогоонд чанагдахаар ингэтэл ухаан алдан гүйж буйг нь хүмүүс бүрээр л хэлж байна. Лав л түүнийг гайгүй сайн мэдэх хүмүүсийн
хувьд "Хаянаа үгийн
үсчсэн зантай. Нэр хүндэд дуртай. Заримдаа ичиж зовохоо ч умартдаг. Ер нь хаа ч явсан иймэрхүү зан нь цухалздаг аж. Ямартаа л Хаянаа
найз нөхдийн хамт бас болоогүй
гадна дотны нэр
нөлөө бүхий хүмүүсийн
хамтаар гольф тоглож овоо амжилт гаргаад авч. Улмаар амжилттай оролцсоны урамшуулал шагналыг хэдэн хүний хамт тус
төвөөс авчээ.
Сонирхолтой нь гадна дотны зочид гийчдийн нүдэн дээр бэлэгтэй уутандаа толгойгоо хийх шахам харж,
сонжиж, түүгээр ч
барахгүй хажуудаа зогсож байсан хүний
бэлгийн уут руу өнгийж "Минийх бага жаахан байна. Чинийхийг би авъя"
гэж юм үзээгүй царайлжээ. Түүний энэ жижигхэн занг нүдээр үзэж байр байдлыг нь харсан хүмүүс
"Арай ч дээ. Монголдоо гайгүй л дуучин
байж" гээд толгой сэгсэрцгээсэн
гэнэ. .