|
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Асашёорюүгийн шинэ унаа
Асашёорюүгийн шинэ унаа | 8:42 AM |
Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга саяхнаас унаагаа юүлээд
байгаа гэнэ. Уншигчдадаа Асашёорюү Д.Дагвадоржийн шинэ унааг танилцуулж
байна.
Их аваргын унаж яваа, дэлхийн автомашины зах зээл дээрх хамгийн том
"биетэй" пикап болох International МХТ /Мilitary Extreme Truck/ нь 6.4
метр урт, 2.7 метр өндөр. Нummer-1-ээс бараг хоёр дахин хүнд буюу 6500
кг жинтэй. Хүчирхэг DТ-466 загварын дизель хөдөлгүүртэй тул 20 тоннын
ачаа чирэх боломжтой. Мэдээж дөрвөн дугуй нь "мааждаг", 100 км-т 22
литр түлш зарцуулна.
Тоноглолоосоо хамаарч 93000-120.000 ам.долларын үнэтэй. Цөөн тоогоор
үйлдвэрлэдэг болон өндөр үнээсээ шалтгаалаад эл загвар жилд 500 ширхэг
захиалгаар борлогддог. Дизель хөдөлгүүртэй байж их хэмжээний түлш
зарцуулдаг учир байгаль хамгаалагчдын шүүмжлэлд олонтаа өртдөг гэнэ.
АНУ-ын Иллинойс мужид төвтэй, дэлхийн 90 гаруй оронд гэрээт
борлуулагчтай Navistar International Corporation нь ихэвчлэн хүнд
даацын дизель хөдөлгүүртэй машин, автобус үйлдвэрлэдэг. Тус компани нь
Америкийн дунд сургуулийн шар автобус болон пикап загварын
International МХТ брэндээрээ алдартай.
|
Меню: Мэдээ, мэдээлэл | Үзэмж: 1170 | Оруулсан: sankara
| Үнэлгээ: 5.0/1 |
|
|
..::Статистик::.. |
Нийт сүлжээнд байгаа : 2 Зочин: 2 Хэрэглэгчид: 0 |
|