Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажлаар явж байсан “Жигүүр гранд”
группийн Ерөнхийлөгч Д.Баттөрд зориулж тус сумын сургуулийн удирдлага
урлагийн тоглолт зохион байгуулахад аятайхан дуулдаг нэгэн хүү түүний
анхаарлыг татсан гэдэг.
Тэрбээр Н.Гантулгыг Улаанбаатарт авчран “Гранд” хамтлагийнхаа гоцлол
дуучин болгосон түүхтэй. Сонсогчдын сайн мэдэх “Амьдрал”, “Гоо бүсгүй”
зэрэг дууг Н.Гантулга дуулж амилуулан, ямархуу чадалтай уран бүтээлч
болохоо рок попынхонд харуулж чадсан.
Авьяасаа хөгжүүлэхээр СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцах болсон
ч хамтлагийн продюссер Д.Баттөр сонгодог рок урсгалд тааруулж, Италид
нэг жил суралцуулах нь зүйтэй хэмээн шийдсэн аж. Тус хамтлагийнхан
дуучнаа суралцах хугацаанд уран бүтээлээ хэрхэн зохицуулах талаар
ярилцаж байгаа гэсэн.
Г.Бат