Энэ дугаарын зочноор “Гурван охин"
хамтлагийн гишүүн Г.Анхмааг урьж ярилцлаа.
-Өдрийн мэнд. Ойрд та тун завгүй байгаа бололтой?
-Тийм ээ. Өнөөдөр "Бид
гурвуулаа" дууны маань клипны зураг авалт дууслаа.
-Энэ дуундаа та гурав өөрсдийн хэв дүр төрх, зан ааш, хүсэл
мөрөөдлөө илэрхийлж гаргасан уу?
-Хүн ер нь өөрийнхөөрөө л байх
сайхан юм гэж боддог. "Өнгөт инээд энтертайнмент" хамтлагийн жүжигчин
С.Ган-Очир багш бүжгийн дэглэлтийг хариуцсан. Бид олон жил хамтран ажиллаж
байгаа. Тус тусдаа клип хийлгэсэн маань сонирхолтой болсон шүү.
-Танай хамтлагаар сонин сайхан юу вэ?
-Уран бүтээлийн хувьд олз омог
арвинтай. Завгүй хөдөлмөрлөсний эцэст "Жинхэнэ хайр" нэртэй цомгоо ч
гаргалаа. Цомгийнхоо хавтасны зургийг сонирхолтой, өвөрмөц хийхийн тулд хөдөө
явсан. Ингэж зүтгэл гаргасны хүчинд цомог маань давгүй болж сонсогчдод их таалагдсан
байна билээ.
-Цомгийн чинь чанар, борлуулалт "Киви"
хамтлагийн амжилтыг эвдлээ гэж фенүүд тань үнэлж байна. Энэ талаар...
-Фэнүүддээ ингэж үнэлж байгаад
баяртай байна. Уран бүтээлч хүмүүс нэг нэгнээсээ түрүүлэх гэсэндээ биш, үзэгч
олондоо чанартай уран бүтээл хүргэхийг зорьдог юм шүү дээ.
-Уран бүтээлийнхээ зөвлөгөөг хэнээс авдаг вэ?
-"В" продакшн бидэнтэй хамтран
ажилласан. Д.Болд ахын хувьд чадварлаг уран бүтээлч шүү дээ. Олон зүйл зааж
зөвлөсөн. Мөн Аранзаа ах бидэнд тусалж дэмждэг.
-“В" продакшнтай цаашдаа хамтарч ажиллах уу?
-Тийм ээ. Хоёр дахь цомог
төдийгүй хойшдын бүтээлүүд маань ч салшгүй холбоотой байх болно.
-Хэзээ тоглолтоо хийх гэж байна вэ?
-Бид энэ жилдээ багтаж
тоглолтоо хийнэ. Хамтлагт анх орсон цагаас хойш дөрвөн жил хэдийнэ өнгөрчээ.
Дуунууддаа клип хийлгэж байгаа маань тоглолтын бэлтгэл үе гэж хэлж болно.
-Та ямар брэндийн хувцасаар гоёдог вэ?
-Залуу нас миний гоёл. Ихэвчлэн
Barbary брэндийн хувцас сонирхдог. Өөрт зохицож таалагдсанаа өмсөх дуртай.
Гэхдээ ямар нэг стильд баригдахыг хүсдэггүй ээ.
-Хөөрхөн гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?
-Муухай хүн гэж байдаггүй байх
аа. Ааш зан, харилцаа, дүр төрх гээд хүн бүхэнд өөрт нь зохицсон гоё сайхан
зүйл байдаг гэж боддог.
-Хайрын тухай ишлэл хэлээч?
-Өө, маш гоё асуулт байна. “Жинхэнэ
хайр" дууныхаа дахилтаас хэлье.
"...Хүн болгонд хайр
ирдэг.
Хүлээцтэй байгаарай
Жинхэнэ хайр гэдэг хаа нэгтэй нуугдаад
Зөвхөн чамайг гэдэгт
итгээрэй...'' гэдэг үг санаанд байна.
-Та хайртай залуутайгаа учирсан уу?
-Тиймээ. Хайртайгаа учирсан.(Инээв)
-Эрчүүдийг таны нүдээр шинжвэл...
-Өөртөө цаг гаргаж чаддаг, итгэлтэй,
зорилготой, хөгжилтэй, биеэ зөв авч явдаг залуучууд таалагддаг.
-Эрчүүдийн ямар зан таны эгдүүцлийг төрүүлдэг вэ?
-Ихэмсэг залуучуудыг...
-Та гурав нэг залууд хайртай болчихвол яах вэ?
-Үнэхээр хайртай бол хайрынхаа
төлөө эцсийг нь хүртэл тэмцэх болно.
-Та өөрийгөө дур булаам гэж боддог уу?
-Эмэгтэй хүн болгон л
байгалиасаа дур булаам төрдөг биз дээ.
-Нэгэн залуу болзоонд урихдаа зүрх сэтгэлээ өмсөөд ир
гэвэл та юу өмсөх вэ?
-Анхны сэттэгдэл төрүүлэхийн тулд
хамгийн сайхан хувцсаа өмсөж, гоё харагдахаар очно.
-Насан туршийн хэрэглээг тань өгъе гэвэл та урлагийн ертөнцөө
орхиж чадах уу?
-Чадахгүй ээ. Дуу бол миний амьдрал.
-Та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Би амьдралдаа сэтгэл хангалуун
байдаг бүсгүйчүүдийн нэг. Яагаад гэвэл хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдарч байгаа
болохоор тэр.
-Сэтгэлийг тань хөдөлгөдөг байгалийн үзэгдэл...
-Бороо орож, анхны цас хаялахад
сэтгэл минь хөдөлдөг.
-Таны авах дургүй бэлэг?
-Бамбарууш авах дургүй.
Д.Дэлгэрцэцэг