|
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 8 » Сурсан занг сураар боож болдоггүй
Сурсан занг сураар боож болдоггүй | 9:01 AM |
Японд өндөр настнууд гэмт хэрэг үйлдэх явдал улам бүр газар
авсаар байна. 1990 оноос хойш явуулсан судалгаагаар нийгмийн хэв журам
зөрчигчдийн ихэнх нь 65-аас дээш насныхан аж. Хөгшчүүл ихэвчлэн
дэлгүүрээс хулгай хийж байгаад баригддаг болжээ. Хууль дүрэм зөрчдөг
өндөр настнуудын дийлэнх нь ганц бие, хамаатан садангууд нь
хайхардаггүй хүмүүс байдаг гэнэ. Хамгийн сонирхолтой нь залуудаа ямар
нэгэн байдлаар хэрэгт холбогдож байсан ажээ. Тиймээс нас ахихын хэрээр хэвийн
амьдралаар амьдрахад хүнд байдаг аж. Гэхдээ гэмт этгээдүүдийн
дотор сонин зуршилтай улс ч их байдаг гэнэ. Жишээ нь өнгөрсөн есдүгээр
сард Японы цагдаа нар Саппоро гэгч 71 настай хөгшнийг саатуулсан байна. Тэрбээр
дэлгүүрээс хэдэн уут зайрмаг, жигнэмэг хулгайлж байгаад үйлдэл дээрээ
баригджээ. Түүнийг нэгжихэд 7500 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө гарч
ирсэн гэнэ. Түүнээс яагаад хулгай хийх болсон тухай лавлахад "Би мөнгө үрэх
дургүй хүн" хэмээн хээвнэг хариулж байсан гэнэ.
|
Меню: Чөлөөт булан | Үзэмж: 1196 | Оруулсан: sankara
| Үнэлгээ: 5.0/1 |
|
|
..::Статистик::.. |
Нийт сүлжээнд байгаа : 1 Зочин: 1 Хэрэглэгчид: 0 |
|