Пүрэв, 2024-05-02, 2:21 AM
Welcome Guest

SANKARA™

..::САЙТ МЕНЮ::..
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
....::::ЧААТ::::....
200
Main » 2008 » Арван нэгдүгээр сар » 7 » Хятадад монгол иргэнд цаазаар авах ял сонсголоо.
Хятадад монгол иргэнд цаазаар авах ял сонсголоо.
12:33 PM
Синжянгийн Урумчи хотын дунд шатны шүүхээс 2008 оны есдүгээр сарын 12-нд Монгол Улсын иргэн, 37 настай Дамдин гэгчид цаазаар авах ял сонсгосон байна.Энэ тухай Хятадад суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд ирүүлсэн Урумчийн дунд шатны шүүхийн албан тоотод өгүүлсэн байна.Тэрээр 2007 оны наймдугаар сарын 11-нд дундад Азийн орноос 2020 грамм героин Хятадад оруулж ирээд баригджээ. Өмнө нь Монголын иргэд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж ял сонсож байсан тохиолдол хэд хэдэн уда гарч байсан боловч 15 жилээс насаараа хоригдох ял сонсож байсан бол энэ удаа манай иргэн Дамдинд хуулийн дээд хэмжээ сонсгожээ. Хятадад зорчиж байгаа манай зарим иргэд хар тамхины наймаачдын арганд автаж хэдхэн юанийн төлөө хар тамхи авч яваад баригдаж ялд унах явдал мэр сэр гарсаар байгаа нь зүй ёсоор сэтгэл эмзэглүүлэх боллоо. Бээжин хотоос МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Ц.Сүрэнжав Хятадад цааз сонссон иргэнийг ялыг хараахан гүйцэтгээгүй байна Шинжаан Уйгарын Урумчи хотын дунд шатны шүүхээс 2008 оны есдүгээр сарын 12-нд Монгол Улсын иргэн 37 настай Н.Дамдин гэгчид цаазаар авах ял сонсогосон тухай мэдээг манай Бээжинд суугаа сурвалжлагч Ц.Сүрэнжав ирүүлсэн билээ. Энэ тухай хятадад суугаа Монгол Улсын элчин сайдын Яаманд ирүүлсэн Урумчийн дунд шатны шүүхийн албан тоотод өгүүлсэн байжээ. Одоогоор цааз сонсоод байгаа Н. Дамдин нь 2007 оны наймдугаар сарын 11-нд Дундад Азийн орноос 2020 грамм геройн хятадад оруулж ирээд баригдсан гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь монгол иргэд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж ял сонсож байсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан боловч 15 жилээс насаараа хоригдох ял сонсож байсан. Харин энэ удаа манай иргэн Н.Дамдинд хуулийн дээд хэмжээ олгосон нь анхны тохиолдол юм байна. Бид энэ талаар ЦЕГ-аас асуусан боловч манай хамаарах асуудал биш гэсэн хариулт өглөө. Хүний Эрхийн Үндэсний комиссын ажилтан Н.Отгончулуун ярихдаа -Ар гэрийнхэн нь одоохондоо манайд өргөдөл гаргаж хандаагүй байна. Хэрвээ бидэнд хандах юм бол бид Олон улсын хүний эрхийн байгууллагын шугамаар хууль дүрэмийн хүрээнд энэ асуудлыг хөөцөлдөхөд бэлэн. Ер нь манай иргэд аль нэгэн улсад зорчиж явахдаа хар тамхины наймаачдын арганд автаж цөөн хэдэн төгрөгний төлөө хар тамхи тээвэрлэж яваад баригдаж, ялд унах явдал маш их гарах болсон. Энэ нь бидний сэтгэлийг зовоосон асуудал болоод байгаа гэсэн юм. Энэ талаар Гадаад хэргийн Яамны Консулын газрын захирал Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа. -Манай Бээжинд суугаа сурвалжлагчаас Монголын иргэн хятад улсад цаазаар авах ял сонсоод байгаа талаар мэдээ ирсэн юм. Энэ талаар танайд албаны шугамаар ямар мэдээлэл ирсэн вэ? Чухам ямар арга хэмжээ авч байна вэ? -Монголын иргэн хар тамхи тээвэрлэсэн, зөөвөрлөсөн, биедээ авч явсан хэргээр Шинжаан Уйгарын өөртөө засах орны Урумчи хотод баригдаад тэнд жил гаруй сууж байгаад есдүгээр сард таслагдсан юм байна. Энэ тухай хятадын тал саяхан 11 дүгээр сарын 15-нд бидэнд мэдэгдсэн. Мэдэгдсэнийх нь дараа бид Бээжинд суугаа Элчин сайдын яамандаа чиглэл өгөөд иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар бид ажиллаж байна. -Манай иргэний давж заалдах эрх нээлттэй юу? -Давж заалдах эрх нь нээлттэй байгаа. Манайхыг бодвол давж заалдах хугацаа нь арай урт байдаг юм байна. Одоогийн байдлаар хэдийд давж заалдах вэ, яаж давж заалдах вэ, өмгөөлөгч нь ямар хүн байсан юм гэдэг талаар бид тодруулга хийж байна. -Өмгөөлөгч нь хятад хүн байгаа болов уу, монгол хүн байна уу? -Энэ талаар одоохондоо тодорхой биш байна. Мэдээж шүүх хурал хятадад болсон болохоор өмгөөлөгч нь хятад хүн л байсан болов уу гэж таамаглаж байна. -Ар гэрийн хүмүүстэй нь холбоо тогтоосон уу? -Ар гэрээс нь одоохондоо бидэнтэй холбогдоогүй байна. -Монгол иргэд гадаадад гэмт хэрэг үйлдээд цааз сонсож байсан тохиолдол урд өмнө нь гарч байсан уу? -Яг ийм тохиолдол гарч байгаагүй. Энэ бол анхны тохиолдол. Харин тухайн орны хил гааль, хууль тогтоомжийг зөрчсөнөөс насаараа хоригдох ч юм уу олон жилээр хоригдож байгаа тохиолдол байгаа. -Хятадын хууль тийм хатуу юм уу. Зөвхөн хар тамхи зөөвөрлөөд л цааз авна гэдэг арай л чанга юм шиг? -Ер нь бүх улс орнууд хар тамхины асуудал дээр их хатуу. Жишээ нь Сингапурын хууль байж байна. Тайланд, хятад гээд их хатуу. -Тэр монгол иргэнийг хятадын хуулиар шийтгэх нь тодорхой болчихсон байна. Тэгэхээр Гадаад хэргийн яамны шугамаар монголдоо авч ирж, ял эдлүүлэх боломж бий юу? -Шүүхийн шийдвэр сонсоод ялтан болсон хүмүүсийг хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу шилжүүлж болдог. Гэхдээ манай хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ хэлэлцээр байхгүй. Харин эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүрээнд энэ асуудлыг ярилцана. -Гадаадын иргэд манай улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдээд ял сонсох, цаазаар авхуулах тохиолдол олон гардаг уу? -Гаднын иргэд манайд цаазын ял сонссон тохиолдол байхгүй. Манай улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд манай хуулийн дагуу л шийтгэгдэнэ. -Н. Дамдингийн цаазын ялыг арай гүйцэтгэчихээгүй байгаа даа? -Ялын гүйцэтгэл арай болоогүй байна. Бид давж заалдах асуудлаа Бээжингээр дамжуулаад хятадын холбогдох газруудад тавиад л явж байна. -Хэр нааштай хариу өгч байх юм? -Нөгөө тал Шинжаан Уйгарын өөртөө засах улстайгаа ярих байх. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Бид энэ талаар чадах бүхнээ хийнэ. Ямар ч байсан иргэнээ хоригдол солилцох журмаар авах талаар боломжтой бүхнээ хийнэ. Ер нь хятадын шоронд ял эдэлж байгаа манай цөөнгүй иргэд байдаг. Одоогийн байдлаар бид зургаан иргэнийг шилжүүлж авах талаар ярилцаж байгаа. Цаашдаа энэ тоо нэмэгдэнэ. Бид жилийн жилд консулын зөвлөлдөх уулзалт хийж, энэ үеэр шилжүүлж авах иргэдийнхээ тоог нэмдэг. Ийм чиглэлээр л ажиллана.
Үзэмж: 1225 | Оруулсан: sankara | Үнэлгээ: 5.0/1 |
Санал: 1
2008-11-07
1. Ulambayar [Entry]
[size=10][color=blue][l][/l]


Name *:
Email *:
Code *:
..::НЭВТРЭХ::..
..::КАЛИНДАР::..
«  Арван нэгдүгээр сар 2008  »
НяДаМяЛхПБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0