Их аварга Дагвадорж тэмцээнийг орхих болсон шалтгааныг зөвхөн бэртэлтэй
холбон тайлбарлахгүй байна. Тэрээр 45 хувь хүртэл өөхөлж, өвчилсөн
тухай японы албаны эх сурвалж мэдээлжээ. Сумо бөхөд таргалалтыг 35 хувь
хүртэл зөвшөөрдөг боловч Их аваргын өөхлөлт 45 хувь хол давж эрүүл
мэндэд нь муугаар нөлөөлсөн бололтой. Тэр ялангуяа энэ жил монголоос
аваачсан махыг идэж өөрийнхөө сумо хоолноос зооглохгүй байснаас ийм
байдалд хүрсэн гэж сонинууд мэдээлж байна. Монголчууд үзэхдээ
Монголынхоо мах сүүг хамгийн цэвэр хүнсний нэгэнд оруулдаг. Их эрдэмтэн
Павлов Хүний эмч хүнийг эмчилдэг, малын эмч бол хүн төрөлхтөнийг
эмчилдэг гэж хэлсэн билээ. Өнөөдөр монголын мал эмнэлэг ямаршуухан
түвшинд хөгжиж, Монгол малыг ямар тариагаар тарьж байгаа нь тодорхойгүй
байна. Дээр нь махны хадгалалт хамгаалалт ариун цэврийг хэн хянаж
байгаа нь бүү мэд. Малыг таргалуулах тариа, махыг удаан хадгалах
шарилын тариагаар тарьдаг гэсэн яриа байдаг. Хятадын сүүнээс илэрсэн
бодис бол удаан хадгалагч бодис бөгөөд хуванцар эдлэлд байдаг болохыг
тогтоожээ. Хятадын “Саньлу” компани хуурай сүүндий уургийг нэмэгдүүлэх
гэхдээ олон сарын турш сүүндээ меламин бодис хольж байсныг Хятадын
хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. Үүний улмаас хятадад олон
мянган хөхүүл хүүхэд хорджээ. Хятадад хөхүүл хүүхэд олноор хордсон нь
хүнсний барааны үйлдвэрлэлийн алдаа биш харин зориуд санаатай хийсэн
хэрэг болохыг хятадын эрх баригчид тогтоов.