Юун түрүүнд хэд хэдэн зүйлсийг
шалгах шаардлага гарна. Үүнд:
1.Компьютер дууны карттай байгаа эсэх : Үүнийг шалгахын тулд доорх
алхмуудыг хийх
а. Start > Control Panel >System and Maintenance >Device Manager
гэсэн дарааллаар даран ор. Хэрэв admin хэсэг гарч ирвэл нууц үгээ батлан
бичээрэй.
б. Sound, video and game controllers гэсэн сонголтын өргөтгөлийг дар. Дууны
картууд жагсаалттай байвал дууны кард суугдсан байна гэж ойлгож болно. Хэрвээ
байхгүй бол нэгийг татаж авч суулгахыг зөвлөж байна.
Санамж: Хэрэв та суулгасан гэдэгтэй итгэлтэй байсан ч Sound, video and game
controllers гэсэн хэсэгт байхгүй байгаа бол Other devices сонголтод дахин
шалгаж үзээрэй.
в. Хэрэв дууны картын ард шар тэмдэглэгээ байгаа бол тэнд асуудал байгаа
гэсэн үг бөгөөд та баруун товчийг дарж Properties гэсэн сонголтыг дараарай.
г. Энэхүү сонголт дахь General tab хэсгээс Device status дарж ямар
асуудал байгааг нягтлан шалгаарай.
2. Speaker тань ажлладаг залгуурт залгагдсан эсэхийг шалгах.
3. Speaker тань компьютерт зөв холбогдсон эсэхийг шалгах.
Speaker-н кабль утсыг дагуулан харж зөв оролтод орсон эсэхийг сайтар шалга.
Жишээ нь: Хэрэв кабль нь 1/8 инчийнх бол компьютерийн арын дугуй оролтод
орно. Харин USB оролттой бол мэдээж USB хэсэгт холбогдох хэрэгтэй.
4. Speaker-н дуу хэт бага дээр тавигдсан эсвэл хаагдсан эсэхийг шалгах.
а. Start > Control Panel >Hardware and Sound> Audio Devices
and Sound >Adjust system volume гэсэн дараалаар ор.
б. Main Volume гэсэн сонголт дээр дууны хэмжээг ихэсгэх багасгах ихэсгүүр
байгаа түүнийг хэт бага дээр тависан эсэхийг шалга.
Санамж: Зарим Мобайл PC нь дууны хяналт нь гадаад эх үүсвэрт
байрладаг. Хэрэв та ийм PC хэрэглэдэг бол гадаад дуу хяналтаа шалгаарай.
5. Дууны картны оролтод тань чихэвч залгаатай байгаа эсэхийг шалга.
Ихэнхи компьютер чихэвч залгасан үед speaker-н дууг автоматаар хаадаг.
Хэрэв эдгээр алхмуудыг аваад үр дүнгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаж дууны
карт болон компьютерийнхаа үйлдвэрлэгчийн вебсайтаар зочлоорой.
2. Speaker-с гарч байгаа дуу паргиантай
сонсогдох
1. Speaker тань компьютерт зөв
холбогдсон байх хэрэгтэй. Speaker-н кабль утсыг дагуулан харж зөв оролтод орсон
эсэхийг сайтар шалга. Жишээ нь: Хэрэв кабль нь 1/8 инчийнх бол
компьютерийн арын дугуй оролтод орно харин USB оролттой бол мэдээж USB хэсэгт
холбогдох хэрэгтэй гэдгийг сануулъя.
2. Хэрэв Windows Media Player дээр тоглогдож байгаа дуунууд тань гацаж,
зарим дуунуудыг алгасаж байгаа бол энэ нь компьютерт суугдсан аудио драйверт
тань асуудал байна гэсэн үг юм. Ихэвчлэн энэ төрлийн асуудал дууны сүүлйин 20
секундэд тохиолддог.
Зарим тохиолдолд Speaker-н
эффэктүүдийг идэвхигүй болгосноор асуудал шийдэгдчихдэг. Хэрэв ингэж асуудал
шийдэгдсэн бол та аудио драйвераа сайжруулах шаардлага гарчээ гэсэн үг юм.
3. Дууны карт байгаа атлаа Windows
танихгүй байх
Windows дууны картыг танихын тулд
таарч тохирох драйверийг дууны карттай инсталл хийх хэрэгтэй болно. Аливаа
софтверийг суулгахдаа диск нь девайстай хамт ирж байгаа гэдгийг үргэлж сайтар
шалгаж бай. Хэрэв таньд диск байхгүй мөн софтвер дээрх диск асуудлыг тань шийдэхгүй
байгаа бол доорх алхмуудыг хийгээрэй.
1. Дууны картын драйвер тань Windows Update-д боломжтой эсэхийг шалга.
2. Windows Update- нь Дууны картын драйвер тань дэмжихгүй бол дууны
картынхаа үйлдвэрлэгчийн веб хаягаар орж дэмжих драйверийг татаж ав.
3. Start > Control Panel >System and Maintenance >Device
Manager гэсэн дарааллаар ор.
4. Sound, video and game controllers гэсэн сонголт доор Windows дууны
картыг тань танисан эсэхийг мэдээллэх болно.
5. Device Manager-ээ хааж, Control Panel-ээ нээ
6. Control Panel дахь хайлтын хайрцган дээр add hardware гэж бич.
7. Install drivers for older devices with Add Hardware wizard гэсэн
сонголтыг дар.
4. Дууны картанд шинэ драйвер олсон ч яаж
суулгахаа мэдэхгүй байх
Вебсайтаас автоматаар татаж
авхгүйгээр та шинэ драйвер олсон бол өөрөө суулгах бүрэн боломжтой. Хугацаа нь
дууссан драйверууд элдэв дууны асуудлууд үүсгэж болзошгүй тул хамгийн сүүлийн
үеийн хувилбарыг суулгахыг зөвлөе. Ингээд доорх алхмуудыг хийгээрэй.
1. 1. Start > Control Panel >System and Maintenance >Device
Manager гэсэн дарааллаар ор.
2. Sound, video and game controllers гэсэн сонголтыг сонгож девайсын нэрэн
дээр давхар дар.
3. Driver tab-г дарж дараа нь Update Driver-г дар.
5. Компьютер дээр бусад аудио device-ууд ажиллахад
асуудалтай байх
Микрофон, зөөврийн дуу
тоглуулагч болон бусад аудио девайсуудыг дууны картандаа line in
холболтыг ашиглан холбож болно. Гэвч энэ холболтоор бусад девайсуудыг холбоход
дуутай холбоотой асуудлууд гарч ирдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл line in
холболтын дууг идэвхижүүлэхээс нааш компьютер ямар ч дууг гаргахгүй байх юм. ![getopencontent.png](file:///C:/DOCUME%7E1/Ganaa/LOCALS%7E1/Temp/msohtmlclip1/01/clip_image002.gif)
Line in холболтын дууг идэвхижүүлэх
1. Start > Control Panel > Hardware and Sound> Sound гэсэн
дарааллаар ор.
2. Дараа нь Playback tab-с дар Speakers харин дараа нь Properties
гэсэн сонголтыг дар.
3. Levels tab-г дарж Line In сонголт доор Mute гэсэн товчийгдарахад
холболтын дуу идэвхижсэн байх болно.
![text.png](file:///C:/DOCUME%7E1/Ganaa/LOCALS%7E1/Temp/msohtmlclip1/01/clip_image004.gif)
|