Ямар нэг файл устахгүй таныг зовоож байна уу? Та яг дээрх
зурган дээрх шиг алдааг харж байна уу.
Тэгвэл би танд туслая. Магадгүй ийм тохиолдол танд гарч байгаагүй ч болох юм.
Гэхдээ энэ их нийтлэг гардаг алдаа учраас танд дараа нь гарахгүй гэх газаргүй.
Ингээд энэ удаагын бяцхан зөвөлгөөнд анхаарлаа хандуулна уу.
Маш олон төрлийн алдаа байж болдог.
Дурдвал:
- Cannot delete file: Access is denied
- There has been a sharing violation.
- The source or destination file may be in use.
- The file is in use by another program or user.
- Make sure the disk is not full or write-protected and
that the file is not currently in use.
Энэ бүгдэд Unlocker
гэгч бяцхан програм асуудлыг шийдэж чадна.
Файл устгагдахгүй байх нь өөр ямар нэгэн прогам ашиглаж
байгаа, DLL файл нь хэрэглэгдэж буй зэрэг олон шалтгаантай байна.
Програмын ажиллах үеийн зургийг доороос харна уу.
[1] Устахгүй
байгаа файл эсвэл хавтсан дээрээ баруун товчоо дарна. Дараа нь
"Unlocker" гэсэн цэсийг дарна.
[2] Хэрвээ
файл түгжигдсэн байгаа бол яг ямар програм ингэж хаалт болоод байгааг гаргаж
ирнэ.
[3] Ингээд та
эндээс устгах, хуулах, шууд унагах гээд хүссэн сонголтоо хийж болно. Их амархан
байгаа биз. Энэ програмыг http://www.cdeq.mn/upload/download.php?file=a501fa8c8b7b3297b7031476beca0c73 линкээр татаж авна уу!!!
|