Даваа, 2024-04-29, 1:18 PM
Welcome Guest

Boljiinuu

..::САЙТ МЕНЮ::..
..::ДЭД МЕНЮ::..
Мэдээ, мэдээлэл [16]
Үнэн бодит, худал хуурмаг
Хар, Шар сонин хачин [7]
/Пөөх тиймүү/
Чөлөөт булан [17]
/Хөгжилтэй хөгжилгүй бүхийл төрлийн мэдээлэл/
Fantastic news [5]
/Адал явдал тэмцэл атаархал/
Хичээл, Зөвлөгөө [5]
/Энд танд тустай зүйлс байх болно. Ороод үз!!!/
..::САНАЛ АСУУЛГА::..
Танд өөрийн гэсэн sitе, Блог, hi5 бий юу?
Нийт санал: 315
...:::ЧААТ:::...
200
Main » Чөлөөт булан
Рок альтернатив дуучин Отгоо: Амьдрал гэдэг эхлэл, өрнөл, тайлал

-Сайн байна уу. Энэ зуныг хэрхэн өнгөрөөж байна даа?
-Ерөнхийдөө зун болохоор амралтын байдалтай байгаа. Гэхдээ зүгээр ч нэг амрахгүй байна аа. Дараагийнхаа уран бүтээлийн талаар их бодож төлөвлөж байгаа. Зарим нэг дуунууддаа өөрчлөлт хийх бодол ч төрж байна. Гадаа болж өнгөрсөн олон том тоглолтуудад оролцсон. Мөн “Анун” тавилгын дэлгүүрийн рекламны нэг өрөөний шоу нээлт болох гэж байгаа. Түүний зураг авалтанд оролцсон. Надад энэ их сонирхолтой санагдсан. Яагаад гэхээр тэнд намайг уран бүтээлч биш зөвхөн хувь хүн талаас нь харуулж байгаа нь их өвөрмөц болсон. Надад их таалагдсан. Юугаараа их таалагдав ... Дэлгэрэнгүй

Ìåíþ: Чөлөөт булан | ¯çñýí: 1153 | ªäºð: 2008-11-08 | ¯íýëãýý: 5.0/1 | Comments (0)

Анхмаа: Би хайртайгаа учирсан

Энэ дугаарын зочноор “Гурван охин" хамтлагийн гишүүн Г.Анхмааг урьж ярилцлаа.

-Өдрийн мэнд. Ойрд та тун завгүй байгаа бололтой?
-Тийм ээ. Өнөөдөр "Бид гурвуулаа" дууны маань клипны зураг авалт дууслаа.

... Дэлгэрэнгүй

Ìåíþ: Чөлөөт булан | ¯çñýí: 1079 | ªäºð: 2008-11-08 | ¯íýëãýý: 5.0/1 | Comments (0)

Б.Амархүү телевизийн шоу хөтөлнө
"Аист Монголия" телевиз хөтөлбөрөө өргөжүүлж буй аж. Энэ намраас нэвтрүүлгүүдээ шинэчилсэн байдлаар цацах бөгөөд сонирхолтой олон нэвтрүүлэг байхын нэг нь дуучин Б.Амархүүгийн Москвагаас бэлтгэн хөтөлж байх энтертайнмент шоу. Тоглолтоо өөрөө хөтөлж үзэгчдэдээ хүргэдэг түүнийг хэл ярианы хөгжил сайтай хэмээн фэнүүд нь магтдаг юм билээ. Б.Амархүү ч ярих чадвар сайтайгаа долоо хоног тутам хүргэх нэвтрүүлгээрээ нотлох бололтой.
Ìåíþ: Чөлөөт булан | ¯çñýí: 942 | ªäºð: 2008-11-08 | ¯íýëãýý: 5.0/1 | Comments (0)

“Гранд”-ын дуучин Италийг зориноБулган аймгийн Хутаг-Өндөр суманд ажлаар явж байсан “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөрд зориулж тус сумын сургуулийн удирд­лага урлагийн тоглолт зохион байгуулахад аятайхан дуулдаг нэгэн хүү түүний анхаарлыг татсан гэдэг.

Тэрбээр Н.Гантулгыг Улаанбаатарт авчран “Гранд” хамтлагийнхаа гоцлол дуучин болгосон түүхтэй. Сонсогчдын сайн мэдэх “Амьдрал”, “Гоо бүсгүй” зэрэг дууг Н.Гантулга дуулж амилуулан, ямархуу чадалтай уран бүтээлч болохоо рок попынхонд харуулж чадсан.

Авьяасаа хөгжүүлэхээр СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцах болсон ч хамтлагийн продюссер Д.Баттөр сонгодог рок урсгалд тааруулж, Италид нэг жил суралцуулах нь зүйтэй хэмээн шийдсэн аж. Тус хамтлагийнхан дуучнаа суралцах хугацаанд уран бүтээлээ хэрхэн зохицуулах талаар ярилцаж байгаа гэсэн.

Г.Бат
Ìåíþ: Чөлөөт булан | ¯çñýí: 1136 | ªäºð: 2008-11-08 | ¯íýëãýý: 5.0/1 | Comments (0)

О.Цэнгэл: Үзэгчид намайг үзэн ядаасай

"Боолын гэрээ" киноны Солонгын дүрийг бүтээсэн О.Цэнгэлтэй уулзаж ярилцлаа. Тэрээр үндэсний телевизийн "Цоглог" хөтөлбөрийн хөтлөгчийг долоон жил хийсэн юм байна. МУИС-ийн утга зохиолын ажилтны хоёрдугаар ангид сурдаг залуу уран бүтээлч маань шилдэг эмэгтэй жүжигчин номинацид өрсөлдсөн хамгийн залуу жүжигчин байх.

-"Боолын гэрээ" кинонд бүтээсэн дүрээрээ "Улаанбаатар-III" кино наадамд шилдэг эмэгтэй дүрийн номинацид өрсөлдсөн. Тэр үеийн сэтгэгдэлээсээ хуваалцах уу?
-"Улаанбаатар-III" кино наадамд "Боолын гэрээ" кино маань дөрвөн номинациар шагнал авсан. Шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшсэндээ би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл олон кинонд тоглосон мундаг жүжигчидтэй, тэр тусмаа ард түмний хайртай жүжигчин болох Одноо эгчтэй хамт энэ номинацид н ... Дэлгэрэнгүй

Ìåíþ: Чөлөөт булан | ¯çñýí: 2146 | ªäºð: 2008-11-08 | ¯íýëãýý: 5.0/1 | Comments (0)

Дуучин С.Сэрчмаа тоглолтынхоо орлогыг Хүүхдийн санд хандивлана
Дуучин С.Сэрчмаа Япон улсад очиж тог­лолтоо хийхээр бол­жээ. Тэрээр саяхан Хятадын Гуанши му­жид аялан тоглолтоо амжилттай зохион бай­гуулсан байна.

Ха­рин үүнийх нь дараа Японы Соёлын сангаас түүнийг эх орондоо тоглолт хийхийг урьсан гэнэ. Энэхүү тоглол­тоос олсон орлогоо С.Сэрчмаа Монголын хүүх­дийн санд хан­див­ла­хаар шийдсэн аж.

 

Ìåíþ: Чөлөөт булан | ¯çñýí: 1115 | ªäºð: 2008-11-08 | ¯íýëãýý: 5.0/1 | Comments (0)

Булган аймаг дахь Мааньтийн хорих ангийн хашаанд мансууруулах үйлчилгээтэй ургамал ургасан байжээ. Үүнийг хоригдол нь мэдэж, гар аргаар боловсруулан хэрэглэдэг болохыг тус ангийнхан илрүүлсэн байна. Уг ургамлыг хэрэглэхдээ тэрбээр янжуурын урд талын хэсгийн тамхийг ухаж авч, оронд нь нунтагласан ургамлаа хийж татдаг байсан нь тогтоогджээ. Тиймээс хэсэг хугацаанд бусдад мэдэгдэлгүй явсан байна. Харин хашаан дотор ургасан дээрх ургамлыг хорих ангийнхан үндсээр нь ухан авч, устгажээ. Дээрх хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Ìåíþ: Чөлөөт булан | ¯çñýí: 1020 | ªäºð: 2008-11-08 | ¯íýëãýý: 5.0/1 | Comments (0)

« 1 2
..::НЭВТРЭХ::..
..::МЭДЭЭНИЙ КАЛИНДАР::..
«  Дөрөвдүгээр сар 2024  »
НяДаМяЛхПБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
..::ХАЙХ::..
..::НАЙЗУУД::..
..::СТАТИСТИК::..

Нийт сүлжээнд байгаа : 1
Зочин: 1
Хэрэглэгчид: 0